Иймээс би амаа хамхихгүй. Сүнснийхээ шаналалд би ярьж, Сэтгэлийнхээ уй гашуу дотор би гомдоллох болно (Эзэн минь). — ИОВ 7:11
Иокав шиг олон хүмүүс асуудалтай тулгарч, хэцүү болохоороо Бурханыг буруутгадаг. Тэд Бурханд уурладаг. Иймэрхүү зүйлтэй нүүр тулж үзээгүй хүн ойлгохгүй байх. Ийм зүйл мэдэрч үзсэн хүн бол амьдралд нь чухал зүйлд туслаж өгөөгүйд нь Түүнийг буруутгадаг. Юмс тэдний хүссэн, төлөвлөснөөр болдоггүй. Бурхан хүссэн бол энэ байдлыг өөрчилж болох байсан гэж тэд бодоод, өөрсдийнхөө нөхцөл байдалд Түүнийг буруутгаж, сэтгэлээр унадаг.
Хэрэв та иймэрхүү хандлагатай байгаа бол ууртай байгаа хүнтэйгээ ямар ч хүн ойр дотно харилцаатай байж чаддаггүй гэдгийг санаарай. Бурхан л цорын ганц туслагч учраас уурлахаа болих хэрэгтэй. Амьдралд тань сэтгэлээр унахаар зүйл тохиолдсон бол Бурханаас зугтах биш харин Түүнд ойрт.
Бид иймэрхүү зүйлтэй л болчихвол сэтгэл хангалуун болох гээд байна гэж боддог. Бурхан зөвхөн бидэнд хэрэгтэй зүйлсийг мэддэг ба бидний зохицуулж чадах зүйлийг өгдөг гэдэгт би итгэдэг. Тиймээс бид бүгдийг зохицуулах гэж оролдохынхоо оронд хаях зүйлээ хаяж байх хэрэгтэй.
Бид өнгөрсөнтэйгөө амьдрахаа болих хэрэгтэй. Харин оронд нь өнгөрсөнд үлдсэн сорвио, гялалзах од болгоход суралцах хэрэгтэй.