Эзэнийг хүсэн хүлээгтүн! Тууштай байж, зүрхээ зоригжуулагтун! Тийм ээ, Эзэнийг хүсэн хүлээгтүн! — ДУУЛАЛ 27:14
Бид Бурханыг “хүлээж” байхдаа залхуу, идэвхгүй байдаггүй харин ч сүнсээр идэвхтэй байдаг. Бид магадгүй юу ч “хийхгүй” байж болно гэхдээ Бурханд итгэж хэрэгтэй зүйлсийг хийх болно. Мөн бид “Эзэн минь, би үүнийг өөрийн хүчээр хийж чадахгүй нь ээ, Таны хийхийг би хүлээх болно. Хүлээж байхдаа би амьдралаа баяр хөөртэй байлгах болно” гэж хэлдэг байх хэрэгтэй.
Сатан биднийг асуудлаа өөрсдөө шийдэх гэж оролдож, сэтгэлээр унаасай гэж хүсдэг. Тэр биднийг баяртай байхад дургүй байдаг нь бидний баяр хөөрийг үзэн яддаг. Учир нь бидний баяр хөөр бол Эзэний хүч чадал учраас юм. (Нехмиа 8:10) Санаа зоволт бидний хүчийг булаадаг бол баяр хөөр бидэнд эрч хүч өгдөг.
Бид өөрсдийн хийх зүйлээ хийхгүй байгаа учраас санаа зовж, өөрсдөө асуудлаа шийдэх гэж оролдох хэрэгтэй гэж бодож уруу татлагад ордог. Тэгснээр туслах биш харин ч хэрэггүй байдаг. Бид Бурханыг хүлээх зуураа баяр хөөртэй байж, бидний хийж чадахгүй зүйлийг Тэр хийх болно гэдэгт найдахыг маань үгүй болгодог зүйл бол өөрөө хийх гэж хичээж, санаа зовох явдал юм.
Тулаан таных биш учраас битгий ай. Эзэн таны өмнөөс тулалдах болно.