
Танаас эмээх айдсыг төрүүлдэг. Өөрийн үгийг зарцдаа бататгаач! – Дуулал 119:38
Бурхан Өөрийн Үгээр дамжуулан бидэнтэй ярьж, Үг нь өдөр тутмын амьдралд минь тусалж, биднийг чиглүүлж, бидэнд урам зоригийг өгөхийн төлөө байдаг. Бид Түүний дуу хоолойг аливаа нөхцөл байдал бүрт сонсож болно. Учир нь төрөл бүрийн нөхцөл байдлуудад зориулсан Библийн эшлэлүүдийг олох боломжийг өгдөг. Эшлэлүүд, сургаалууд нь бидний сэтгэлд ч багтамгүй онцгой, нарийвчилсан чиглэлийг өгөх цаг үе байдаг. Мэргэн ухааны бяцхан хэсэг, сүнсний ерөнхий зарчмыг авч, өөрсдийн асуудлууддаа тусган хэрэгжүүлдэг цаг мөчүүд ч бас байдаг. Жишээ нь: зарим нэг нийтлэг, онцгой нөхцөл байдлууд, сэтгэл хөдлөлийг ашиглан дайсан биднийг айлгадаг жагсаалтуудыг доор жагсаасан ба нөхцөл бүрт нь тохирсон хариу залбирлын эшлэлүүдийг ч бас хамтад нь тусгав:
Та бэрхшээл зовлонг туулан гарч байхад ямар нэгэн зүйл таныг туйлдуулж байгаа бол Исаиа 40:29 болох “Тэр эцэж ядарсанд тэнхээ өгч, чадал барагдсанд нь хүч нэмдэг” гэдгээр залбирч болно.
Та өөрийнхөө ирээдүйн тухай санаа зовж байгаа бол Иеремиа 31:17-д өгүүлэх “Та нарын ирээдүйд найдвар бий” гэдгээр залбирч болно.
Та санхүүгийн тал дээр бэрхшээлтэй байгаа бол Дуулал 34:9-10 болох “Түүний ариун хүмүүс ээ, та нар Эзэнээс эмээгтүн! Учир нь түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй. Залуу арслан гачигдан өлсөж байдаг. Харин Эзэнийг хайгчид ямар ч сайн юмаар гачигдахгүй” гэдгээр залбирч болно.
Бурханы Үг бидэнд байгаа асуулт бүрийн хариултыг хадгалдаг бөгөөд тэрхүү мэргэн ухаан нь хэрэгцээ бүрийг хангадаг гэдэгт би үнэхээр итгэдэг.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Сэтгэл хөдлөл таныг сүйрэлд, харин Бурханы Үг таныг аюулгүй байдал руу хөтөлдөг.