Эзэнээс гуйсан ганцхан зүйл минь юу гэвэл Эзэний гоо сайхныг харж, сүмд нь бясалган, амьдралынхаа бүхий л өдрүүдэд Эзэний өргөөнд суух явдал. — Дуулал 27:4
Амьдрал уул нь ээдрээтэй байхаар бүтээгдээгүй. Биднийг хүнд хэцүү, өрөвдөлтэй, сэтгэл гонсгор амьдруулахын тулд Есүс Өөрийн амийг өргөөгүй. Иохан 10:10-д Тэр биднийг бялхсан амьтай байлгахын тулд үхсэн гэж хэлдэг. Юм бүхэн адармаатай болж эхлэнгүүт бидний баяр хөөр хулгайлагдаж байдаг. Бид хэрхэн сэтгэл санаагаар унахгүй байхад суралцаж, хэт их завгүй, ажилд дарагдсан амьдралын хэв маягаа зогсоох хэрэгтэй.
Үүний эсрэг амьдралын хэв маяг нь энгийн байдал юм. Энэ нь «ганц зүйл дээр төвлөрсөн, үүндээ нийлж зохицсон, элдвийн хольцгүй байх» гэсэн утгатай. Бурхан намайг илүү энгийн амьдралтай байлгахаар шийдсэн. Ийм амьдралтай болохын тулд ердөө «ганц зүйл» дээр төвлөрөх хэрэгтэй гэсэн аргыг л Тэр надад харуулсан юм.
Бурхан биднийг бүхнээ зөвхөн Түүнтэй холбоотой байлгаасай гэж хүсдэг. Хэрэв бид Түүн дээр маш энгийнээр, яг л бяцхан хүүхэд шиг ирээд «Би итгэж байна» гэж хэлэхгүй бол Түүний хаанчлалыг өвлөхгүй гэж үгээрээ бидэнд хэлсэн.
Энэ нь дэндүү амархан юм шиг сонсогдож харин та үүнийг хүндрүүлэхийг хүсэж болох юм. Гэхдээ бүү тэг! Танд зориулсан Бурханы төлөвлөгөө бол энгийн. Энэ нь таны оюун санаанд утгагүй мэт санагдаж болох ч Бурхантай холбоотой түвэгтэй зүйл гэж нэг ч үгүй бөгөөд Тэр таныг ч мөн түвэгтэй байлгахыг хүсдэггүй. Өнөөдөр «Би итгэж байна» гэж хэлээд Түүн дээр оч. Түүнийг өөрийнхөө «Ганц Зүйл» болго.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би Танд итгэдэг. Би өөрийн төвөгтэй, юмыг хүндрүүлдэг байдалд цаашид дарамтлагдаж амьдрахыг хүсэхгүй байна. Тиймээс би Таныг өөрийнхөө хайдаг «Ганц зүйл»-ээ болгосноор энгийн амьдралыг эрэлхийлж байна. Надад зориулсан энгийн төлөвлөгөө рүүгээ намайг удирдан чиглүүлээч.