Бурханы авдрыг дага

Бурханы авдрыг дага

…Та нар өөрсдийн Бурхан Эзэний гэрээний авдрыг Левийн тахилч нар дамнан явахыг хараад та нар байрнаасаа хөдөлж араас нь даган явагтун. — Иошуа 3:3

Та яг одоо шинэ боломжуудтай учирч байна юу? Энэ нь ямар ч боломж байж болох ч «авдарыг дагах» нь үргэлж чухал. Би юу хэлэх гэсэн гээч? Тэгэхээр заримдаа бид амьдралын хуучин, үхмэл юмсаас зуураад л байдаг. Учир нь бидэнд энэ нь танил байдаг бөгөөд дассан байдаг. Тэгээд таньж мэдэхгүй юмнаас айдаг. Тэгээд дараа нь бид ямарваа нэг шинэ зүйлийг мэдэрч, өөрчлөлт айсуй гэж ойлгох үе ирдэг. Энэ үед Бурханы товлосон цагаас өмнө бид бушуухан тийшээ алхаж орохыг хүсдэг.

Иошуа 3:3-т Бурхан Израильд Гэрээний авдрын араас дагаж яв гэж хэлдэг. Авдар нь Бурханы тосолгоо, Түүний оршихуй, мөн Түүний хүслийг төлөөлдөг байв. Өөрийнхөө эсвэл бусдын хүсэл биш, Бурханы хүслийг дагаж сурах нь бидэнд маш чухал.

Бурханд танд бас надад зориулсан төлөвлөгөө байгаа бөгөөд энэ төлөвлөгөөг дэлгэж харах ганц зам бол өөрийн махан биеийн хүсэл, бусдын хүсэл эсвэл бидний сэтгэл хөдлөл бус, харин Бурханы авдрыг дагах буюу Бурханы хүслийг дагах явдал билээ.

Таны амьдралд зориулсан Бурханы хүсэл төлөвлөгөө юу ч байсан Тэр Өөрөө үүнийг гүйцэтгэх арга замаар таныг хангана гэдгийг өнөөдөр санаарай.


Залбирлын эхлэл

Израильчуудын адил «авдрыг дагах» хэрэгтэйгээ би мэдлээ. Шинэ боломжид зориулж тооцолсон миний цаг ямар ч хамаагүй, харин зөвхөн Таны цаг байх нь чухал. Таныг дагах явцад надад зориулсан Өөрийн төлөвлөгөөг надад мэдүүлнэ гэдэгт би итгэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon