Харин Эзэнд итгэдэг, Эзэнд итгэл найдвар нь байдаг хүн ерөөлтэй еэ! – Иеремиа 17:7
Бурханы оршихуйг бидний амьдралд урин залдаг нэг хандлага бол Түүнийг хүн бүрээс, бусад бүх зүйлээсээ дээгүүр тавин хүндэлдэг хандлага билээ. Бидний хандлагууд “Бурхан минь, хэн нэгэн надад юу ч гэж хэлэх, би өөрөө юу гэж бодож байгаа, миний өөрийн төлөвлөгөө юу ч бай хамаагүй, хэрэв Таны надад хэлж буй зүйлийг тодорхой сонсож, энэ нь Та гэдгийг мэдэх юм бол, би Таныг, Таны хэлсэн зүйлийг чинь хүндэтгэж, бусад бүх зүйлээс дээгүүрт өргөмжлөх болно” гэж хэлэх хэрэгтэй.
Заримдаа бид Бурхан бидэнд юу гэж хэлж байна гэдгээс илүү, хүмүүс юу гэж хэлж байна гэдгийг нь илүү ихээр бодолцож үздэг. Хэрэв бид тууштай залбирч, Бурханыг сонссон мөртлөө тэр талаараа эргэн тойрон дахь хүмүүсийн юу гэж бодож байгааг асууж эхлэх юм бол, хүмүүсийн санал бодлыг Бурханыхаас дээгүүр үнэлж байгаа хэрэг билээ. Иймэрхүү хандлага нь биднийг Бурханы дуу хоолойг сонсоход байнга саад болж байдаг. Бурханыг сонсож чадах чадвараа хөгжүүлж, амьдралын арга замаа Түүний Сүнсээр хөтлүүлэхийг хүсдэг бол олон хүний янз бүрийн санал бодлыг сонсдогоо зогсоож, бидний зүрх сэтгэлд байрлуулсан Бурханы мэргэн ухаанд итгэж эхлэх хэрэгтэй. Сайн зөвлөгөө авах цаг мөч байдаг боловч хүмүүсийн баталгаа хэрэгтэй байдал нь биднийг Бурханы хүслээс гадуур байлгасаар байдаг.
Муу сүнс биднийг Бурханыг сонсох чадваргүй гэж бодогдуулахыг хүсдэг боловч
Бурханы Үгэнд энэ бол худал гэдгийг хэлдэг. Ариун Сүнс бидний дотор оршдог, яагаад гэвэл Бурхан биднийг Сүнсээр дамжуулан хувьчилсан арга замаар хөтлүүлэхийг хүсэж байдаг. Тэр биднийг хөтөлж, зааварчлах явцдаа биднийг өөрийнхөө төлөө Түүний дуу хоолойг нь сонсоосой гэж хүсэж байдаг.
Өнөөдрийн эшлэлд бид Түүн рүү эргэвэл ивээгдэх болно гэж Бурхан хэлдэг. Иеремиа 17:5-6-ын дагуу, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сул дорой байдалд итгэдэг хүмүүст хүнд үр дагаврууд нь бууж ирнэ гэдэг боловч Эзэнд итгэж, Түүнийг хүндэтгэдэг хүмүүс ивээгдэх болно гэсэн байдаг. Хэрэв бид Бурханыг сонсвол сайн зүйлүүд тохиолдох болно. Тэр бидний хүч болохыг хү
сдэг бөгөөд бид Түүний Үгийг бусад бүх зүйлээс дээгүүр тавьж, хүндэтгэх ёстой.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Бусад хүмүүсийн юу хэлэхийг нь чагна, гэхдээ Бурханыг сонс.