Бурханы дуу хоолой байгтун!

Бурханы дуу хоолой байгтун!

Амийг хүсэмжилдэг бөгөөд сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг нь Хэлээ муу муухайгаас Уруулаа худал хэлэхээс хамгаал. — 1 Петр 3:10

Хэрэв та ярьж байгаа үгийнхээ хүч чадлыг ухаарвал энэ нь таны амьдралыг голдрилыг өөрчлөх боложтой! Таны хэл бол Бурхан эсвэл дайсанд зориулагдсан хүчирхэг зэвсэг юм. Өөрөөр хэлбэл: та нэг бол эерэг зүйлийг ярьж амьдралдаа шинэ зүйлсийг бий болгоно, үгүй бол урам хугалсан сөрөг, харанхуй зүйлсийг бий болгож болно.

Бидний хэн нь ч чөтгөрийн дуу хоолой болохыг хүсдэг гэдэгт би итгэхгүй байна. Гэвч үнэн хэрэгтээ хэл амыг зөвхөн өөрийнхөө амьдралд төдийгүй бусдын амьдралд ерөөл эсвэл сүйрлийн төлөө хэрэглэж болдог. Би үүнийг өөрийнхөө амьдралд харсан. Миний ярьдаг бүхэн бараг бүхэлдээ сөрөг байсан үе ч байлаа.

Харин Ариун Сүнс надад Бурханы үгийн бүтээлч хүч чадлыг хэрхэн ашиглахыг зааж өгсөн. Амьдралынхаа уул овоо шиг олон асуудлын тухай ярихаас илүүтэй, тийм уулсыг үгийн хүчээр нүүлгэж сурсан юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл би Түүний үнэн үгийг өөрийн нөхцөл байдалд хэрэглэж сураад хэсэг хугацааны дараа эерэг, баттай үр дүнг нь харж эхэлсэн.

Хэл ам бол үзэгтэй адил бөгөөд таны зүрх самбар нь юм. Ямар нэг зүйлийг ахин дахин ярих үед тэр нь таны дотор орж, удалгүй та өөрөө тийм болдог. Энэ бол дахин хэзээ ч хийх гэж хичээх шаардлагагүй зүйл юм. Энэ бол та!

Би дайсны дуу хоолой болсноос Бурханых байхыг хамаагүй илүүд үзэх болно. Би Түүний үнэнийг ярьж, амьдралаасаа таашаал авмаар байна.

1 Петр 3:10-д «Амиа хайрлаж сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг хүн бузар муугаас хэлээ, заль мэхийн үгсээс уруулаа хорьж болиул» гэдэг. Та амьдралаас урам авахыг хүсэж байна уу? Тэгвэл амьдралдаа Бурханы зүйлсийг ярихад уруулаа зориулаарай.

Залбирлын эхлэл

Эзэн минь, би өөрийн хэл амыг Танд эсвэл дайсанд зориулан ашиглаж болох хүчирхэг зэвсэг гэдгийг мэддэг. Та миний уруулыг захираач. Таны үнэнийг өөрийнхөө болон бусдын амьдралд хэрхэн ярьж, тунхаглахыг надад зааж өгөөч.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon