Бурханы ер бусын таалал

Үгүйрүүлдэг бас баяжуулдаг нь Эзэн, дордуулдаг бас дээрдүүлдэг нь Тэр юм. — 1 Самуел 2:7

Энгийн таалал болон ер бусын таалал хоорондоо ялгаатай. Энгийн тааллыг бид өөрсдөө олж авдаг бол, ер бусын таалал бол Бурханы нигүүслийн бэлэг юм.

1 Самуел 2:7-д, Эзэн хоосруулдаг, бас баяжуулдаг. Тэр дорд болгодог бас өргөмжилдөг гэж хэлсэн байна. Үүний төгс үлгэр жишээг Естерийн амьдралаас харж болно. Бурхан түүнийг бүхэл бүтэн улсын хатан болгохоор хэнд ч үл танигдах амьдралаас босгож авдаг. Хааныг оролцуулан Естертэй уулзсан хүн бүрийн өмнө Бурхан түүнд тааллыг өгдөг.

Естер өөрийгөө болон өөрийнхөө ард түмнийг хорон санаат хүн Хаманы аллагаас аврахын тулд тэрхүү таалалд түшиглэдэг. Энэ бүсгүй хаан дээр орж, Хаманы хөнөөлт төлөвлөгөөг болиулахыг гуйхаас айж, орохгүй байж болох байсан ч тэр өөрийгөө Бурханы өмнө тааллыг олсон гэж мэдэж байв. Тиймээс Түүнд бүрэн итгэлтэйгээр тэр урагшилж, хаан дээр орохоор явсан.

Естерийн адил бид Бурханы тааллын улмаас ирдэг эрх чөлөө дотор амьдрах учиртай. Таны амьдралд тулгарах нөхцөл байдлаас үл хамааран ер бусын тааллынх нь төлөө Бурханд итгэ.

Арга тасарч, гарах гарцгүй мэт санагдсан ч Бурхан таныг өндийлгөж чадна. Хэрэв таны амьдрал Түүний мутарт байгаа бол Эзэний гэрэл тан дээр гэрэлтэх болно.

Залбирлын эхлэл

Бурхан минь, би энгийн таалалд түшиглэхгүй. Харин түүний оронд, би Таны ер бусын таалал дотор амьдрахыг хүсэж байна. Миний амьдрал Таны мутарт байдаг бөгөөд Та намайг өндийлгөж чадна гэдгийг мэдлээ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon