Бурханы Зам Тийм Хэцүү биш

Бурханы Зам Тийм Хэцүү биш

Фараон ард түмнийг явуулахад, филистчүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан — Ард түмэн дайн үзвэл санаа урваж, Египет руу буцах вий гэж айлджээ. — ГЭТЛЭЛ 13:17

Бурхан Израйлийн Өөрийн хүүхдүүдээ цөлөөр хүн хэцүү урт замаар явуулсан учир нь тэд Амлагдсан газар луу орох тулаанд бэлэн биш байсан юм. Эхлээд тэдний амьдралд хийх зүйл байсан бөгөөд тэдэнд өөрсдөдөө биш харин Түүнд итгэх хэрэгтэйг заахыг хүссэн.

Та Бурханы заасан ямар ч газар очиж болно. Тэр таныг хамгаалдаг бөгөөд дааж давашгүй зүйлийг бидэнд зөвшөөрдөггүй. Бид Бурхантай ойр байж, Түүнээс үргэлж хүч авбал асуудалтай амьдарна гэж байхгүй.

Бурхан танаар ямар нэг зүйл хийлгэх гэж байгааг мэдсэн бол битгийг хойш нь тавиарай, үгүй бол улам л хэцүү болдог. Хэцүү зүйл тохиолдоод байвал та Бурхантай ойр бай, тэгвэл Түүнээс илүү их нигүүсэл ирэх болно. (Еврэй 4:16) Нигүүсэл бол Бурханы хүч бөгөөд таны хийж чадахгүй зүйлд туслахаар ямар төлөөсгүй ирдэг.

Бурхан амар зам хамгийн сайн нь байдаггүй гэдгийг мэддэг. Бид урвайж, сэтгэлээр унахгүй байх хэрэгтэй.


Сатан бидний оюун бодлыг дийлж чадвал бидний хийж байгаа үйлдэлийг бас дийлэх боломжтой гэж мэддэг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon