Бурханы мэргэн ухааныг хүлээ

Бурханы мэргэн ухааныг хүлээ

Удирдамжгүй аваас ард түмэн мөхөх. Харин олон зөвлөхтэй аваас аврагдах. — Сургаалт үгс 11:14

«Би өөрийгөө Бурханы үнэн дотор алхаж байгааг хэрхэн баттай мэдэх вэ? Би өөрийнхөө мэдрэмж ба сэтгэл хөдлөлийн дагуу явж байвал яах вэ»? гэж надаас хүмүүс асуух нь олонтаа. Хариу нь тэвчээртэй байдал дотор олдоно гэж би итгэдэг.

Сэтгэл хөдлөл бидэнд, ямар нэг юм хийх ёстой бөгөөд үүнийг яг одоо хийх ёстой гэж хэлэн биднийг яаруулж ятгадаг. Гэтэл Бурханы мэргэн ухаан бидэнд юу хийх ба хэзээ хийх талаар тодорхой ойлголттой болохоос нааш хөдлөхгүй хүлээ гэдэг. Бурханлаг мэргэн ухаан биднийг шийдвэр гаргах гэж яарахаасаа өмнө мэргэн удирдамж зөвлөгөөг хай гэдэг.

Бид түр азнаад, нөхцөл байдлаа Бурханы үнэлэмжээр харах чадвартай болох хэрэгтэй байна. Бид мэдрэгдэж буй зүйл биш, харин мэдэж буй зүйл дээрээ үндэслэн шийдвэр гаргах хэрэгтэй. Бид Түүний болон бидний амьдралд Түүний өгсөн найдвартай хүмүүсийн мэргэн ухааныг хүлээж авах хэрэгтэй.

Аливаа бэрх хэцүүхэн шийдвэр гаргах байдалтай тулгарвал хожим нь харамсаж болзошгүй алхам хийхээсээ өмнө тодорхой хариуг авах хүртлээ хүлээ. Сэтгэл хөдлөлтөй байх нь сайхан ч, мэргэн ухаан ба мэдлэгээс илүү чухал байх ёсгүй. Бурханы удирдамжийг эрэлхийлж, юу хийх хэрэгтэйг танд харуулах боломжийг Түүнд олго.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би шийдвэр гаргахдаа яарч, сэтгэлийн хөдлөлөөр удирдуулахгүй. Би сонголт хийж, шийдвэр гаргахдаа Таны мэргэн чиглүүлэг, зөвлөлгөөг хайхад өөрийгөө зориулж байна

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon