Харин бэлэг бол алдаа зөрчилтэй адилгүй. Хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүлсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүлслээр ирсэн бэлэг нь олон хүнд бялхсан юм. — Ром 5:15
Нигүүлсэл бол Бурханы дуудлагын дагуу Түүний арга замаар амьдрахад зориулж Бурханы өгдөг хүч чадал юм. Харин Түүний хүслээс гадуур амьдрахад Тэр бидэнд нигүүлслээ өгөхгүй. Хэрэв Тэр бидэнд битгий гэсээр байтал бид тэр зүйлийг ямар нэг аргаар хийхээр шийдвэл Түүний тосолгоог алдах гашуун гарз хохирлыг амсах болно.
Нигүүлсэл чадвартай тэнцэнэ. Бурхан Өөрийнхөө дуудлагад биднийг нийцүүлэхийн тулд бидэнд нигүүлслээ өгдөг. Бид өөрсдийнхөө зүйлийг хийхдээ үүнийгээ өөрсдийнхөө хүчээр өөрсдөө хийдэг. Бид Түүний удирдлагыг дагах үед Түүний дуудлагыг биелүүлэх нигүүлсэл ба эрч хүчийг Тэр үргэлж бидэнд ханган нийлүүлдэг.
Энэ хамгийн гайхалтай хэсэг нь бид Түүний нигүүлслийг хүлээн авах сонголт хийхэд үүнийг хүртэхийн тулд юу ч хийх хэрэггүй. Та Бурханы дуудлагыг дагахаар шийдэх үед Тэр танд туслахад бэлэн байх бөгөөд танд туслахыг маш их хүсдэг. Таны өдөр бүрийн амьдралд зам заахад туслах Ариун Сүнсийг хүлээж авснаар Бурханы өмнө зөвт байдал дотор алхуулахын тулд Есүс таны гэм нүглийг бүрэн арчиж хаясан.
Түүний нигүүлсэл ба чадварыг хүлээж авах зөв байр сууринд байгаа эсэхээ шалгаж үзэхийг өнөөдөр танаас хичээнгүйлэн гуйж байна. Хэрэв та өөрийн зам мөрийг хөөх гэж оролдож байгаа бол та Бурханд Түүнийг дагахыг хүсэж байгаагаа хэл. Түүнээс тусламж гуйж залбир. Өөрийн нигүүлслээр таныг хангахад Тэр ямагт итгэмжит билээ.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, Таны нигүүлсэл байхгүй л бол би амжилттай амьдарч чадахгүй нь. Би Таны дуудлагыг дагахыг хүсэж байна. Өдөр бүр Таны хүслийн дагуу амьдрахад минь туслаач гэж гуйж байна.