Бурханы нууцуудыг хадгал

Харин чи залбирахдаа [хамгийн нууц] өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө. – Матай 6:6

Бурхантай хамт өнгөрүүлсэн он жилүүдийн туршлагаасаа харах юм бол хадгалах ёстой нууцуудыг нь бид сайн нууцлан хадгалахдаа муу юм байна гэсэн дүгнэлтэнд би хүрсэн юм. Өнөөдрийн эшлэл нь залбирч буй зүйл маань Бурхан, бидний хоорондох асуудал болохоос биш, бусдад дэлгэж харуулаад байдаг зүйл биш гэдгийг заадаг. Бид Бурханыг сонсохыг хүсдэг, Тэр бидэнд ямар нэгэн зүйлийг хэлэх тэр мөчид хэлсэн зүйлийг нь бусдад хэлэхийг бид тэсэн ядан хүлээдэг. Магадгүй тэр нь зарим үед зүгээр байж болох хэдий ч, Бурхан бидний хооронд байгаа зүйл нууц байдлаар хадгалагдах хэрэгтэй мөчүүд ч бас байдаг.

Иосефын аав, ах нар нь нэг өдөр түүнд сөгдөн мөргөх талаарх зүүдээ тэдэнд очиж хэлэх явдал нь магадгүй түүний хүүхэд зангийн болчимгүй явдал байсан байх. Бурхан бодол санаандаа байгаа үүрэг хариуцлагыг Иосефт хариуцуулж, итгэхээсээ өмнө түүнтэй ажиллах хэрэгтэй байсан юм. Энэ нь магадгүй үнэхээр мунхаг явдал байсан байх. Нууцуудыг хадгалахад ихэнхдээ бэлэн бус байх нь төлөвшөөгүйн шинж тэмдэг. Өнөөдрийн эшлэлээс харахад юуг хэлэх, юуг нууцлан хадгалах ёстой хоёрын хоорондох ялгааг ялган салгаж сурвал, бидний амьдралд ирэх Бурханы шагналуудыг бид илүү ихээр харах болно гэж би боддог.

Хэрэв Тэр бидэнд итгэдэг бол илүү ихийг бидэнд илчлэх болно. Бурхан нууцуудыг маань бусдад дэлгэхийг бидэнд зөвшөөрөх хүртэл нь зүрх сэтгэлдээ байгаа зүйлүүдээ чандлан хадгалж сурцгаая.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Таны сэтгэлийн хөдөлгөөн чинь нэмэгдэх үед, юуг хэлэх вэ гэдэгтээ болгоомжтой бай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon