Бурханы тааллыг хүлээж авна гэсэн найдварт баярла

Бурханы тааллыг хүлээж авна гэсэн найдварт баярла

Мөн дотор нь зогсдог [бат бөх ба аюулгүй] энэхүү нигүүлсэл уруу (Бурханы тааллын нөхцөл байдал) бид Түүгээр дамжин итгэлээр [бидний] орох (хаалга, үүдээр нэвтрэх) боломжтой болсон бөгөөд бид Бурханы алдрын найдварт баярладаг. — Ром 5:2

Библи танд болон надад зориулсан найдвар бүхий амлалтаар дүүрэн. Бид Бурханы оршихуйд нэвтрэх боломжтой. Тэр биднийг өвчнөөс эдгээхийг хүсдэг. Тэр бидний бүх хэрэгцээг хангана. Үүнээс ч илүү их буюу тоолж баршгүй олон байгаа гэж хэлж болно! Тийм учраас христэд итгэгчид итгэл дутагдсаны улмаас Бурханы олон амлалтыг амсалгүй алддагийг сонсох үнэхээр харамсалтай.

Надад нэг асуулт байна. Та эдгээр амлалтыг хүсэн хүлээдэг үү? Бурханы тааллыг байнга амсана гэсэн найдварт баярлах үед сайн сайхан зүйлс танд тохиолдож эхэлнэ.

Лук 2:52-т Есүс Бурханы болон олон түмний таалал дотор өсөж байсан гэдэг. Бид энэхүү таалал дотор өсөж, Есүс шиг Түүний амлалтуудыг бодитоор хүртэж чадна. Хэдийгээр та одоогоор иймэрхүү зүйлсийг амьдралдаа олж харахгүй байлаа ч та найдвараа Бурханд тавьж, Түүний бүх амлалт танд биелнэ гэдгийг мэдэж, баярлан хөөрч болно.

Библид амласан амлалт бүр бидэнд зориулагдсан. Иймээс яг одоо Бурханы алдрын найдварт баярла. Харин Тэр үнэмшмээргүй гайхалтай зүйлсийг таны амьдралд хийх болно.


Залбирлын эхлэл

Бурхан минь, надад зориулсан Таны амлалтуудад баярлан, хүлээж авахыг хүсэн хүлээж байна. Таныг Өөрийнхөө үгэнд амласан зүйл тус бүрийг биелүүлж чадна гэдэгт би итгж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon