Бурханы танд хэлснийг сонсож, дуулгавартай бай

Бурханы танд хэлснийг сонсож, дуулгавартай бай

Тэдний [сэтгэл санаа болон] зүрх хэвээр үлдэж, Надаас үргэлж [бишрэн] эмээж, Миний бүх тушаалыг сахин тэд бас тэдний хүүхдүүд үүрд сайн сайхан байх болтугай! — Дэд хууль 5:29

Бурхан зөвхөн үйлчлэлийн ахлагч, удирдагч нарт хандаж ярьдаггүй. Тэр Өөртэй нь хувийн харилцаатай болсон хүн бүрт амьдралынх нь ажил хэрэг бүрт хандаж ярьдаг. Олон хүн Бурханаас сонсоно гэж огт боддоггүй боловч үнэн хэрэгтээ Тэр бид бүхэнтэй ярьдаг. Тэр тантай ярьдаг.

Та Түүний дуу хоолойг сонсохоос нааш юу гэж хэлснийг нь сонсож, үйлдэх боломжгүй байх нь мэдээж. Та Библиэ уншиж, Түүний оршихуйд амгалан тайван цагийг өнгөрөөж, Түүнээс үг хүлээж авахын тулд зүрх сэтгэлээ бэлдсэнээр Түүнийг сонсдог болно. Энэ арга замаар та Түүний удирдамжийг дагаж, тушаалуудыг нь сахиж чадна.

Дэд хууль 5:29-г унш. Энэ үгээ хэлж байх үеийн Бурханы дуу хоолойн чин санааны нухацтай байдлыг таньж ойлгох чадвар танд байна уу? Тэр биднийг Түүний тушаалуудыг сахиснаар бидний амьдралыг сайн сайхан байгаасай гэж хүсдэг. Тэр бидний сайн сайхан байдалд санаа тавьдаг. Бид Түүнийг сонсож, дуулгавартай байх хүсэл эрмэлзэлтэй байх нь Түүнийг бидэнд анхаарал халамж үзүүлэх боломжтой болгодог цорын ганц арга зам гэдгийг Тэр мэднэ.

Есүс Христтэй ойр дотно харилцахыг амьдралынхаа хэв маяг болгож, Түүний үгийг итгэмжит хэрэгжүүлэгч болоорой. Өнөөдөр Түүний мэргэн ухааныг сонсож, дагаж мөрдөөрэй.


Залбирлын эхлэл

Эзэн, Таныг надтай ярьдаг гэдэгт би итгэж байна. Таны дуу хоолойг мэдэхийг би хүснэм. Таны сайн сайхныг амсахын тулд би Таныг сонсож, Таны хэлсний дагуу амьдралдаа хэрэгжүүлэхийг зорих болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon