Танд зориулсан Бурханы төлөвлөгөөнд итгэж найдаж сур

Танд зориулсан Бурханы төлөвлөгөөнд итгэж найдаж сур

Эзэнд замаа даатга [дарамт, санаа зовнил бүрийг Түүнд итгэлтэйгээр өг] Түүнд итгэж найд (түшиж, хамаарч, тулгуурлаж итгэлтэй бай). Тэгвэл Тэр биелүүлж өгнө. — Дуулал 37:5

Бурханд итгэх итгэлээ хөгжүүлж сурснаар амьдралаа энгийн болгож чадна. Итгэж найдахыг өөртөө зөвшөөрөхгүй байх тохиолдол бидэнд хэтэрхий ойрхон давтагддаг. Магадгүй таны итгэл өнгөрсөн хугацаанд маш олон удаа таныг хуурсан эсвэл та маш биеэ даасан хүн болсон байж болох юм. Тийм байлаа ч Бурханд итгэж сурах нь шийдвэрлэх ач холбогдолтой.

Сэтгэлээ шаналгаж, хүч алдан амьдралаа өөрийнхөөрөө болгох гэж зүтгэх нь бас амархан. Харин энэ нь ямар ч үр дүнгүй. Тэгэхээр Бурханы төлөвлөгөө ямагт таныхаас илүү дээр байдаг. Бурханд итгэл найдвараа тавьдаг хувь хүн Түүний арга зам хамгийн шилдэг нь гэдгийг лавтайяа мэддэг.

Гэхдээ итгэл зүгээр л ид шидээр бий болчихдог юм биш. Биднийг итгэлийн алхам хийж, Бурханы итгэмжтэй байдлыг амсаж үзэхэд итгэл өсдөг. Өөрийнхөө эргэлзээ, айдас, аюул занал, эсвэл бүр магадгүй хэнээс ч хамааралгүй байх гэсэн биеэ даасан байдлаа хүртэл эсэргүүцэх хэрэгтэй болно. Ингэснээр та Бурханд бүрэн итгэж найдан амьдрах боломжтой болно. Ингэсэн цагт та амьдралаа бүтээх гэж тэгтлээ түүртэх шаардлагагүй болно.

Бурханд итгэх нь Түүний бидэнд өгөхийг хүсдэг энгийн, эрх чөлөөтэй амьдралаар амьдруулж, сэтгэл зүрхэнд маань ер бусын амралтыг авчирдаг. Иймд бүр ойлгомжгүй санагдсан үедээ ч Түүнд итгэж найдан, Түүний эрх чөлөө хийгээд амралтыг эдлээрэй.


Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны арга замууд минийхээс дээр бөгөөд өөрийн хүчээр Танд итгэх нь намайг юунд ч хүргэхгүйг би мэдлээ. Би итгэл найдвараа Танд тавьж байна. Би Таныг төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ гэдгийг мэдэх учраас огт ойлгомжгүй санагдаж байсан ч Танд итгэж найдах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon