Бурханы төлөө амьдрах нь хамгаас чухал

Бурханы төлөө амьдрах нь хамгаас чухал

Тэд өөрсдөө өөрсдийгөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг нь ухаангүй аж. — 2 Коринт 10:12

Олныг дагахын оронд Бурханыг дагахад зориг хэрэгтэй. Бусад хүмүүс юу гэх бол гэсэн бодолд хэт их автах нь зөвхөн зовлонд хүргэнэ. Бид бүгдээрээ хүмүүст сайнаар бодогдох дуртай ч хүн болгонд цаг ямагт таалагдах боломжгүй.

Бурханы эдийн засгийн ухаанаар бол бид амьдралдаа үнэхээр хүссэн зүйлсээ олж авахын тулд ер нь ямар нэг зүйлээ алдах хүсэлтэй байх ёстой. Энэ нь бид өөрсдийгөө бусад хүмүүсийн жишигтэй харьцуулахаа больж, Бурханы төлөө амьдарч эхлэх хэрэгтэй гэсэн үг.

Таны үнэнч анд нөхөд таныг Бурханы хүслийн дагуу хүн болоход чинь тусална. Бурханы дуудлагыг дагасны төлөө тэд таныг шүүхгүй. Жинхэнэ анд найзууд таныг амьдралдаа Бурханыг нэгдүгээрт тавихыг тань урамшуулах болно.

Бүгд танаас холдон явсан ч Тэр таныг хэзээ ч орхихгүй, бас мартахгүй гэж амласан.

Бурхан ба хүмүүст нэгэн зэрэг таалагдахыг оролдоход амьдрал дэндүү ярвигтай, будилмаар, сэтгэл гонсойм болдог. Та өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулах юм уу, хүмүүс миний тухай юу гэж боддог бол гэж санаа зовох хэрэггүй. Бурханы төлөө амьдарч, Түүний бүтээсэн тэр л дүр төрхөөр өөрийнхөөрөө чөлөөтэй байж сур.


Залбирлын эхлэл

Эзэн, би яг одоо зөвхөн Таны төлөө амьдрах шийдвэр гаргаж байна. Өөр хүмүүсийн надад тогтоосон жишиг, хүлээлтээр амьдрах нь намайг юунд ч хүргэхгүй. Зөвхөн Та надад хамгаас чухал бөгөөд Таны намайг хэн байхаар төлөвлөсний дагуу хувь хүн болохыг хүсэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon