
Тэгээд тэр босож, эцэг рүүгээ явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, (халуун сэтгэлээр) тэвэрч үнсэв. — ЛУК 15:20
Бурханы хайр байгаа бол тухайн хүн бүрэн төгс өөрчлөгдөх боломжтой. Энэ нь тэд амьдралдаа хэр зэрэг сайн зүйл болон муу зүйл хийдэг гэх мэт, ер нь бол хийсэн зүйлээс болдоггүй, учир нь Бурханы хайр хүйтэн зүрх сэтгэлийг ч халуун болгодог.
Шашин хүмүүст дагаж мөрдөх хууль, дүрэм өгдөг. Тэгээд Бурханы хайрыг авахын тулд ямар нэг зүйл сайн үйлс хийх хэрэгтэй гэж заадаг. Энэ бол Библийн үнэнээс тэс өөр зүйл юм.
Бурханы үгэнд “Учир нь өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг” гэж хэлдэг. (Иаков 2:13) “Эсвэл Бурханы энэрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гэмшилд хүргэдгийг” (Ром 2:4) хууль дүрмийг дагасандаа биш юм. Есүс шашинаас илүү зүйл өгсөн. Тэр Түүгээр дамжуулан Эцэгтэйгээ дотно харилцаа, хайрын харилцаа тогтоолгохоор ирсэн.
Бурханы хэзээ ч хувирашгүй хайр хүмүүсийг нэгэн хэвийн байдлаар нь үлдээдэггүй, харин хайрлуулснаар тэд өсөж байдаг. Есүс эрүүл хүний төлөө бус, өвчтэй хүний төлөө ирсэн гэж хэлдэг. (Матай 9:12) Өнөөдрийн бидний амьдарч байгаа дэлхий өвчтэй байна. Есүс Христийг, Түүний үнэнийг хүлээж авахгүй л бол тэдэнд ямар ч найдлага байхгүй.
Хувирашгүй хайр муу нэгнийг ялан дийлж, амьдралыг өөрчилдөг.