Бурханы хайрыг хуваалцах нь шагналтай

Бурханы хайрыг хуваалцах нь шагналтай

Бие биендээ (хэрэв та нар бие биенээ хайрласаар байвал) хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд (хүн) мэдэх болно гэлээ. — ИОХАН 13:35

Бид Есүсийг энэ дэлхийд харуулах хамгийн энгийн арга бол бусдад хайраа харуулах юм. Есүс Өөрөө хайрын талаар зааж, энэ дэлхийд хэрэгтэй учраас хайраар алх гэж хэлсэн. Энэ дэлхий Бурхан бол хайр гэдгийг, Тэр хувирашгүйгээр хайрладаг гэдгийг мэдэх хэрэгтэй. (1 Иохан 4:8)

Бурханы үг бидэнд Есүс Христтэй адил зан чанар төлөвшүүлж, тэгээд дэлхийд гарч Христийн элчин сайд бол гэж хэлдэг. (2 Коринт 5:20)

Түүний элчин сайд байхын тулд бид өөрсдийн оюун бодлоо өөрчилж, хайр гэж юу болохыг ойлгох хэрэгтэй. Хайр бол зүгээр л нэг сэтгэл хөдлөл биш, хайр бол Есүс хүмүүстэй яаж харьцаж байсан шиг хүмүүстэй харьцах болно гэсэн шийдвэр юм.

Бид хайраар амьдрахаар шийдсэн бол амьдралынхаа хэв маягийг тэр чигээр нь өөрчлөх хэрэгтэй байдаг. Бидний бодол, яриа, зуршилууд хүртэл өөрчлөгдөх хэрэгтэй. Хайр бол бидэнтэй харилцаа үүсгэсэн хүн болгонд хүрэх хэрэгтэй харилцаа юм.

Бусдыг хайрлана гэдэг бол хүнээс зориулалт байхгүйгээр тийм амар болдог зүйл биш юм. Бид хэн нэгнийг хайрлахаар шийдсэн бол ямар нэг байдлаар цаг хугацаа, мөнгө, хүчин чармайлт шаардагддаг. Бид бусдыг хайрласнаар хамгийн гайхалтай шагналыг авах болно.


Бусдыг хайрлах нь бидний сэтгэл хөдлөлтэй хамаагүй, харин бидний сонголт юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon