
… (Эзэн) Дордуулдаг бас дээрдүүлдэг нь Тэр юм. — 1 САМУЕЛ 2:7
Бурхан нэг хүнийг доош болгоод, нөгөөг нь дээш гаргадаг гэдгийг санах хэрэгтэй. Нэг жишээ бол Естер юм. Бурхан түүнийг хэн ч биш байхад нь бүхэл бүтэн улсын хатан хаан болгосон. Тэр түүнд хаан болон бусад хүмүүс түүнтэй уулзахдаа сайнаар хандах боломж өгсөн.
Тэр өөрийн боломжийг ашиглаж өөрийгөө болон бусад хүмүүсийг аварсан бөгөөд Иудэйчүүд Хаман гэдэг муу хүнд алуулж, сүйтгүүлж байсан. Тэр хаан дээр очоод тусламж гуйхаас айж байсан учир нь амийг нь ч авч болох байсан, гэхдээ тэр Бурханд итгэж байсан учраас очсон.
Таны амьдралд юу ч тохиолдож, та хавчигдан зовж, буруушаагдаж байсан ч, мөн таны ямар нэг зүйлийг авах гэж байсан ч, жишээ нь: ажил, гэр ч юм уу эсвэл хүндлэлийг чинь ч юм уу, амьдралаас тань юу ч авч болно. Харин та Бурханд болон Түүний агуу хүчинд итгэхэд л болно. Юмс ямар ч найдваргүй харагдаж байсан ч Бурхан өргөхөө өргөж, буулгахаа буулгадаг. Таны амьдрал Бурханы гарт байгаа учраас Эзэний гэрэл тань дээр тусаж, хүсэл тань биелэх болно.
Айсан амьдралаар бүү амьдар, Бурхан танд хайртай бөгөөд танд туслах болно.