
…Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан «Ард түмэн дайн үзвэл санаа урваж, Египет уруу буцах вий гэж айлджээ. Харин Бурхан ард түмнийг цөлийн замаар тойруулан Улаан тэнгис уруу удирдав… » — Гэтлэл 13:17–18
Бурхан бидний амьдралд тодорхой зүйлсийг бий болгохын тулд бидэнд найдвар ба мөрөөдлийг өгдөг хэрнээ, Өөрийнхөө төлөвлөгөөний биелэгдэх цаг хугацааг яг таг тодорхой мэдэх боломжийг тэр болгон бидэнд өгдөггүй. Хэдийгээр сэтгэл гонсоймоор ч гэсэн тодорхой цаг хугацааг мэдэхгүй байх нь ихэвчлэн биднийг Түүний хөтөлбөрийн дагуу явахаас хойш татах нөхцөл болдог. Бид Бурханы товлосон цагийг хүлээн зөвшөөрөх үед Бурханыг бидний тулгамдсан асуудлуудтай ажиллаж байх зуур бид найдвар дотор амьдралаас таашаал авч сурах боломжтой.
Гэтлэл 13:17–18-д Бурхан израильчуудыг илүү урт удаан, хүнд хэцүү замаар Амлагдсан газар руу аялуулан дагуулдаг. Яагаад гэвэл тэднийг тэр газар ороход хараахан бэлэн биш гэдгийг Тэр мэдэж байсан. Тэдэнд дасгалжуулалтын цаг хугацаа хэрэгтэй байсан бөгөөд тэднийг сайтар сорьж үзэх, хүндхэн нөхцөл байдлаар тэд туулж явах хэрэгтэй байсан. Энэ үйл явц дунд Бурхан тэдэнд санаа тавьж, халамжилж, тэднээр юу хийлгэхийг хүсэж буйгаа харуулж мэдүүлэхийн тулд хэзээ ч бүтэлгүйтэж байгаагүй.
Бидний амьдралд яг ижил үнэн үйлчилдэг. Бурханы дасгал сургуулилтын цаг хугацаа биднээс юм бүхнийг олж мэдэхийг оролдон, элдвийн юм асууж байцаалгүй ердөө л Түүний хэлсний дагуу үйлдэж, хэлсэн яг тэр цаг хугацаанд нь хийж байхыг шаардана. Хэр удаан үргэлжлэхээс үл хамааран Бурханы товлосон цагийг хүлээж авах нь илүү сайн гэдэгт бид ямагт итгэлтэй байж болно.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Таны тогтоосон цагийг би хүлээн авч байна. Надад ойлгомжгүй байж болох ч Таны арга зам үргэлж төгс гэдгийг мэдэх тул Танд би бүрмөсөн итгэн найдаж байна.