Бурханы цаг бол зөв цаг

Бурханы цаг бол зөв цаг

Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Итгэлийн чинь шалгуур хатуужилд хүргэдгийг та нар мэдэх билээ. Хатуужил нь төгс үйл байг. Тэгвэл та нар төгс (хүмүүс), бүтэн (алдаагүй) юугаар ч дутахгүй байна. — ИАКОВ 1:2-4

Бид болж байгаа үйл явцыг харж байхдаа Бурхан Өөрийнхөө төгс төлөвлөгөөний дагуу хөшигний цаана ажлаа хийж байгаа гэдгийг анзаардаггүй. Бид харин хурдан үр дүнг нь үзэх гээд байдаг, гэтэл юманд цаг хугацаа орно бас тэвчээр хэрэгтэй.

Библи дээр бидний амьдралд тэвчих зүйл их гардаг гэж хэлдэг. Бид Бурханыг хүлээж байх үед Тэр биднийг илүү хөгжүүлж дутах зүйлгүй бүрэн төгс болгодог. Тэвчээр гэдэг бол хүлээх чадвар гэдгийг олж харсан бөгөөд хүлээх зуураа зөв хандлагатай байх хэрэгтэй. Энэ үр жимс Сүнснээс ирдэг бөгөөд Бурхантай ойр харилцаатай байснаар ямар ч нөхцөл байдал дунд тайван, эерэг хандлагатай байж чадна.

Бурхан ны цаг хугацаа бидний цаг хугацаа байдаггүй. Бид яардаг бол Бурхан тийм биш юм. Түүнийг юм хийж байхад цаг хугацаа ордог бөгөөд Тэр барилга барихдаа сайн сууриа эхлээд тавьдаг. Бид бол Бурханы барьж байгаа байшин юм. Тэр бол юу хийж байгаагаа мэдэж байгаа Ахлах Барилгачин юм.


Бид тэвчээр алдах үедээ Бурханы цаг хамгийн төгс гэдгийг санах хэрэгтэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon