Хайрт минь, сэтгэл чинь сайн сайхан буйн [би мэднэ] адил бүх зүйл чинь сайн сайхан, [чиний бие] эрүүл энх байгаасай хэмээн би залбирч байна. — 3 Иохан 1:2
Таны сүнс, сэтгэл, бие махбод гээд та тэр чигээрээ Бурханд маш үнэ цэнэтэй бөгөөд Түүний төлөвлөгөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр хэсэг бүрийг арчилж, сахих хариуцлагыг танд итгэл хүлээлгэж өгсөн. Гэвч амьдралдаа бидний хийж чадах зүйл барагдах үе байдаг бөгөөд энэ үед зөвхөн Тэр л бидний чадахгүйг хийж чадна гэдэгт итгэх хэрэгтэй болдог.
Танд магадгүй бие махбодын эдгэрэл хэрэгтэй байж болох юм. Би ч гэсэн 1980-аад оны сүүлээр хөхний хавдартай тэмцэж байсан юм. Эсвэл танд сэтгэл санааны эдгэрэл хэрэгтэй байж болно. Надад ч гэсэн хүүхэд насны хүчирхийллээс болж энэ эдгэрэл хэрэгтэй байсан. Таны асуудал юутай ч холбоотой байсан та бид хэсэг бүрдээ эдгэрлийг хүлээн авах нь Бурханы хүсэл хэмээн Бурханы үг батлан хэлдэг.
Та бид өвчин тусах буюу аль нэг хэсэгтээ эрүүл биш байх нь Бурханы биднээр хийлгэх гэсэн дуудлагад саад учруулдаг бөгөөд Түүний бидэнд өгсөн амьдралын баяр баясгалангаас салгадаг. Бурхан танд аугаа ирээдүйг төлөвлөсөн. Бие, сэтгэл, сүнсээрээ эрүүл байх нь Түүний дуудлагад бүрэн бэлтгэх үйл явцын нэг чухал хэсэг билээ. Өнөөдөр Түүний эдгээх хүч чадлын төлөө гуйж залбирагтун.
Залбирлын эхлэл
Бурхан минь, өдөр бүр Та миний төлөө санаа тавьж, намайг халамжилдагт би маш баяртай байна. Амьдралынхаа гэмтсэн аливаа хэсэгт Таны гайхамшигтай эдгээх хүч чадлыг хүлээж авч байна.