Бурханы ялалтуудыг тоолох

Бурханы ялалтуудыг тоолох

Давид цааш нь Арслан, баавгайн савраас намайг аварсан Эзэнд тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул, Давидад Явагтун, Эзэн чамтай хамт байх болтугай гэж хэлэв. — 1 САМУЕЛ 17:37

Давид сайн дураараа Голиоттой тулалдахаар явсан бөгөөд хэн ч түүнийг дэмжээгүй. Хаан хүртэл түүнийг хэтэрхий залуу байна, туршлагагүй, жижиг байна, цэргийн өмсгөл байхгүй байна гэх мэтчилэн хэлж байсан. Гэхдээ Давид ялалт авчирдаг. Бурханд итгэж байсан учир нь Бурхан өнгөрсөн бүгдийг түүнд өгсөн. Сүүлд нь Саул Давидыг явж болно гэсэн гэхдээ түүнийг ялна гэдэгт итгэхгүй байсан.

Заримдаа амьдрал дээр олон удаа иймэрхүү үед таныг дэмжих хүн байхгүй, тэгээд Бурханд л ганцхан найдах үе байдаг. Дайснууд тань таны урамыг хугалахаа болихгүй. Бурханы биднээр хийлгэх гэж байгаа зүйлд итгэмжтэй байлгахгүй тулд дайсан тань чармайна. Өнөөдөр, би таныг Бурхантай хамт байгаа бөгөөд та юуг ч хийж чадна гэж урамшуулмаар байна.

Та удаан хугацаанд ямар нэг зүйл хүлээх хэрэгтэй эсвэл бүх юм бүх хүмүүс таны эсрэг байгаа мэт санагдаж байвал сөрөгөөр нь харж, урам хугарахын оронд Бурханд хандан “Эзэн минь, би Танд итгэмжтэй байна. Та миний өнгөрсөн амьдралд хийсэн бүгдийг би санаж байна. Та энэ удаад ч энэ нөхцөл байдлаас намайг салгаж өгөөрэй” гэж хэлээрэй. Бурхан таны бодсоноос илүү тантай ойр байгаа бөгөөд Тэр таныг хэзээ ч орхихгүй.


Бурхан бол таны хүч, тиймээс бүх зүйлс Түүнтэй хамт байхад боломжтой.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon