Бурханы үгийн үнэн

Бурханы үгийн үнэн

Хуаран цэрэг намайг бүслэвч Зүрх минь үл айнам. Миний эсрэг дайн дэгдэвч, (тэгсэн ч) Энэ бүгдийн дунд би итгэлтэй байнам. — ДУУЛАЛ 27:3

Миний олж мэдсэн зүйл бол Бурхан биднийг хэн байхаар бүтээсэн түүнд нь итгэлтэй байж чадвал баяр хөөрөөр дүүрэн амьдарч, Есүсийн бидэнд өгсөн ялсан амьдралаар амьдрах болно.

Муу сүнс биднийг итгэлгүй байдалтай болгох бүх зүйлийг бидний толгойд оруулж байдаг. Бидний оюун бодол тулааны талбар шиг л байдаг бөгөөд муу сүнс бидэнд муу бодлууд байнга өгч байдаг. Тэр бидэнд чи бол сайн биш, олон алдаа хийсэн, Бурхан чамд уурлаж байгаа гэж Бурханы хайранд эргэлзэх бодлуудыг өгч байдаг. Бид иймэрхүү буруу бодлуудаа тунгаан бодоод байвал бидний итгэл алдарч эхэлдэг.

Оюун санааны тулаанд ялахын тулд дайсныхаа худал хуурмагийн эсрэг Бурханы үгээр эсэргүүцэх юм. Та буруу бодлуудаа хадгалаад байх шаардлагагүй, харин оронд нь Бурханы амлалтуудад итгэж, Түүний амлалтуудыг зоригтойгоор амьдралынхаа турш тунхаглах хэрэгтэй.

Би таныг Бурханы үгийг тунхаглан “Би Есүсээр дамжуулан ялагчаас илүү” гэж хэлээрэй (Ром 8:37). Намайг хүчирхэгжүүлэгч Есүсээр дамжуулан би бүгдийг хийж чадна (Филиппой 4:13). Биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд Түүний тухай мэдлэгийн анхилуун үнэрийг хаа сайгүй биднээр түгээдэг Бурханд харин талархал нь байг. (2 Коринт 2:14)


Муу сүнс танд худлаа хэлбэл зоригтойгоор Бурханы үгийн үнэнийг тунхаглаарай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon