Бурханы өгсөн мөрөөдөлд хүрэх арга зам

Бурханы өгсөн мөрөөдөлд хүрэх арга зам

Яв, шоргоолж юу хийдгийг хар… Ямар ч ахлагч, харгалзагч, захирагч тэдэнд үгүй атал зунаар тэжээлээ бэлдэж, ургацаар хүнсээ цуглуулдаг. — Сургаалт үгс 6:6–8

Бурхан Өөрийнхөө хүүхдүүдэд амьдралдаа мөшгөх томоохон мөрөөдлүүдийг өгдөг. Эдгээр чухал мөрөөдлүүдийг биелүүлэхийн тулд бид хувийн өсөлт төлөвшилтийн үйл явцад Бурхантай хамтарч ажилласнаар өөрсдийгөө дасгалжуулахад цагаа зарцуулах ёстой. Энэ үйл явц цаг хугацаа, зориулалт ба хичээл зүтгэлтэй ажиллахыг шаардана.

Орчин цагт бид ая тухтай байдалд маш их дасжээ. Аяга таваг угаахдаа аяга таваг угаагч машин хэрэглэж, хувцас хунар угааж хатаахдаа угаалгын машин ашигладаг. Ганц товчлуур дарахад л машин бүгдийг нь хийчихнэ. Харин Бурханы хаанчлалд автомат зүйл гэж нэг ч үгүй. Та шаардлагатай мэдлэг чадварыг хөгжүүлэлгүйгээр Түүний төлөвлөгөө ба зорилгыг гүйцээж чадахгүй.

Сургаалт үгсээс бид шоргоолжны тухай уншдаг. Биеэсээ хэтэрсэн их ажлыг амжуулдаг жижигхэн биетэй энэ амьтнаас бид асар том сургамж авах боломжтой. Бид ч мөн адил өөрсдийгөө зоригжуулж, өөрсдийгөө сахилгажуулдаг байх ёстой.

Христийн төлөө амьдрахын тулд энэ төрлийн хувийн зоригжуулалт ба сахилга батыг хөгжүүлснээр та Бурхан таныг хэн байхаар бүтээсэн тэр нэгэн болно. Мөн бусдыг ч энэ үйл явцаар Түүн рүү удирдаж чиглүүлнэ. Иймээс тасралтгүй урагшилсаар, шийдэмгий байдал дотроо өсөж, таны мөрөөдлийнхөө биеллийг ажиглан хараарай!


Залбирлын эхлэл

Эзэн минь, би Таны хүсэж төлөвлөсний дагуух хүн байж, зүрхэнд минь Таны мэдүүлсэн мөрөөдлүүдийг биелүүлэхийг хүсэж байна. Тан дээр төвлөрсөөр байхад минь туслаач. Христ дотор төлөвшихөд нэн хэрэгтэй шийдэмгий байдал дотор шаргуу ажиллаж, Таны надад зориулсан төлөвлөгөөнүүдийг амьдралдаа хэрэгжүүлэхэд минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon