Бурхан бидний бэлгүүдийг сонгодог

Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол [Хүн бэлгийг тэнгэрээс л бэлгийг хүлээн авдаг, ямар нэгэн өөр эх сурвалж гэж огт байдаггүй] хүн юуг ч хүлээн авч чадахгүй [тэр хүн юуг ч тунхаглаж чадахгүй, тэр хүн өөрийгөө юунд ч хүргэж чадахгүй]. – Иохан 3:27

Хүмүүс бие биентэйгээ өрсөлдөж эсвэл өөрсдийгөө бусад хүмүүсийн сүнсний бэлгүүд болон энгийн чадваруудтай, мөн тэдний амьдралд байрлуулсан Бурханы дуудлагуудтай харьцуулах үед, үнэхээр гунигтай зүйл тохиолддог гэж би боддог. Харьцуулалт болон өрсөлдөөн нь Бурханы хүслээр байх, Түүнээс бидэнд өгөгдсөн зүйлүүдийг үйлдэх явцын баяр баясгаланг алдахад нөлөөлдөг юм.

Өнөөдрийн эшлэл нь бид байгаа бэлгүүддээ сэтгэл хангалуун байх хэрэгтэйг бидэнд сургадаг. Бидний бэлгүүд Бурханаас ирдэг бөгөөд Түүний өгсөн бэлгүүдийн төлөө аз жаргалтай байх хэрэгтэй. Яагаад гэвэл Бурхан л бидэнд өгөхийг шийдэхгүй л юм бол өөр бэлгүүдийг хүлээн авч чадахгүй билээ. Бурханы хүсэл энэ дэлхий дээр,  бидний амьдралд биеллээ олоход туслахын тулд Ариун Сүнс дэлхий рүү илгээгдсэн гэдэгт бид итгэх хэрэгтэй.

Бурхан Ариун Сүнсийг бидний дотор оршин байлгахаар илгээсэн гэдэг үнэний талаар тунгаан бодохыг танаас уриалж байна. Тэр үнэндээ Есүс Христийг чин сэтгэлээсээ өөрийн Аврагч ба Эзэн болгон хүлээн авсан хүн бүрийн дотор оршдог. Есүс Өөрт нь хамаарагчдыг тунхаглахын төлөө буцан ирэхэд, авралын эцсийн өдөр хүртэл бид нарыг нандигнан хадгалж байхын тулд Ариун Сүнс илгээгдсэн юм. Тэр бидэнтэй ярихыг оролдож байдаг, тийнхүү Есүс бидний төлөө үхсэнээс болж, бид хүлээн авах боломжтой болсон зүйлийн бүрэн дүүрэн байдал уруу биднийг хөтөлж чаддаг. Бид өөрсдийнхөө дуудлагын эсрэг тэмцэж, бид хэн бэ гэдэгтээ болон бидэнд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бус хандвал, Ариун Сүнсний ажил ба мэргэн ухааны эсрэг тэмцэж байдаг. Бид Түүнд бүрэн захирагдаж, Түүний дуу хоолойг дуулгавартай дагаж, Түүний бидэн дотор байрлуулсан бэлгүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Түүний тусламжтайгаар өөрсдийн амьдралаа Бурханы алдрын төлөө чин сэтгэлээсээ бүрэн зориулан амьдрах хэрэгтэй.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Сэтгэл хангалуун байдал бол Бурханд өгч буй магтаал билээ. Энэ нь бид Түүнд итгэдэг, бидний төлөө хийж буй Түүний бүх зүйлд нь талархдаг гэдгээ харуулдаг юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon