Бурхан бидний эх үүсвэр, ертөнц биш

Бурхан бидний эх үүсвэр, ертөнц биш

Тариачинд үр, идэх талхыг ханган өгдөг Тэрээр [Бурхан] тарих үрийг [ургацанд зориулсан нөөцийг] чинь хангаж, үржүүлэх бөгөөд зөвт байдлын чинь ургацыг [өөрийгөө идэвхтэйгээр энэрэнгүй, өгөөмөр зан, сайн сайхан байдлаар илэрхийлдэг] нэмэгдүүлнэ. — 2 Коринт 9:10

Бурханы санхүүгийн тогтолцоо нь ертөнцийнхтэй адил биш. Бурхан бидэнд хайртай учир эргэн тойронд маань юу ч болж байсан бид айж сандрах хэрэггүй.

Ертөнцийн санхүүгийн тогтолцоо ихэнх тохиолдолд тогтворгүй байхад Бурханы хайр хэзээ ч хувирч өөрчлөгдөлгүй бидний амьдралын бат бөх суурь байсан хэвээр. Бидэнд гэнэтийн юу ч тохиолдсон Бурхан туслахыг хүсдэг бөгөөд бидний өдөр тутмын хамгийн ялимгүй хэрэгцээг хүртэл хангахын тулд анхаарлаа хандуулна гэдэгт бид бат итгэж болно.

2 Коринт 9:10-д Бурхан бидний хэрэгцээг хангадаг бөгөөд идэх талхыг бидэнд өгнө гэж онцлон хэлсэн.

Бурхан бол бидний бүхий л хэрэгцээг хангагч Нэгэн билээ. Бидний амьжиргааны эх үүсвэр бидний ажил бус, харин Бурхан юм. Иймээс ажил ба хөрөнгө оруулалт үгүй болсон ч бид найдвараа алдах хэрэггүй. Учир нь Бурхан хязгаарлагдмал бус билээ. Тэр биднийг өөр арга замаар буюу ажлаас гадуур өөр боломжоор, бидний төсөөлөөч үгүй эсвэл бид урьдчилж бодож тооцоолооч үгүй арга замаар хангаж чадна.

Матай 6:26-д Бурхан шувуудад хүртэл санаа тавьж, тэжээдэг бол биднийг бас хангана гэдэгт бид итгэж болно хэмээн баталдаг. Бурхан танд санаа тавьж чадна гэдэгт та итгэдэг үү?


Залбирлын эхлэл

Бурхан минь, намайг хэрэгцээтэй бүхнээр хангаж, миний амьдралын итгэмжит, найдвартай эх үүсвэр байсаар ирсэнд баярлалаа. Юу ч тохиолдсон би Таныг түших бөгөөд зөвхөн Та миний бүх хэрэгцээг хангана гэдэгт итгэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon