
Учир нь энэ Бурхан мөнхийн мөнхөд бидний Бурхан. [тэр ч бүү хэл] Үхэн үхтэл минь биднийг Тэр хөтөлнө. – Дуулал 48:14
Биднийг энэ Дэлхий дээр амьдрах хугацаанд Бурхан хөтлөх болно гэж амласан нь бидэнд тайвшралыг авчирдаг. Тэр бидэнтэй үргэлж хамт учраас бид хэзээ ч ганцаардахгүй. Тэр үргэлж биднийг харж хамгаалж байдаг.
Бурханыг “сонсох” чадвараа хөгжүүлэх тусам тэнгэрлэг заавар нь Түүний ярьдаг гол арга замуудын нэг гэдгийг та байнга санаж байх ёстой. Та хийж буй бүх л зүйлдээ Бурханыг таньж мэдэх сүнслэг зуршлыг бий болгож, Түүний удирдамжийг гуйсныхаа дараа түүнийг авсан гэдэгтээ итгэлээрээ дамжуулан итгэ.
Өнөөдөр үдээс хойш би дэлгүүр хэсэх гэж байгаа, намайг хөтлөхийг би Бурханаас гуйх болно. Магадгүй Тэр миний мэдээгүй байгаа хямдрал руу намайг аваачих эсвэл гадуур явж байхад минь урам зориг хэрэгтэй хэн нэгэнтэй намайг уулзуулж болох юм. Миний алхмууд Эзэнээр тогтоогддог гэдэгт би итгэдэг (Дуулал 37:23 харах). Надад хэрэгтэй байгаа зүйлийг худалдан авахад Бурхан намайг хөтөлж, хэрэггүй зүйлийг худалдаж авахгүй байхад надад тусална гэдэгт би итгэдэг. Миний хийж буй бүх зүйлд Түүнийг оролцоосой гэж би хүсдэг бөгөөд та ч бас адилхан гэдэгт би эргэлзэхгүй байна.
Би үйлчлэлээ хийх явцдаа Бурханлаг удирдамжийг байнга мэдэрдэг. Би итгэж буй зүйлээ хэлье гэж судалж, бэлддэг ч номлолоо зааж эхлэх мөчид миний төлөвлөж байснаас өөр сэдэв рүү Бурхан намайг хөтөлж байгааг анзаардаг. Оролцож буй хүмүүс юуг сонсох хэрэгтэй гэдгийг Тэр мэддэг, мөн миний үүрэг бол удирдамжийг гартаа авахыг нь Түүнд зөвшөөрөх явдал юм.
Бурханыг сонсоно гэдэг нь ихэвчлэн энгийн зүйл мэт санагдаж болно гэдгийг би танд сануулж байна. Ер бусын үзэгдлүүдийг бүү эрэлхийл, харин Бурханы Бурханлаг зааврыг эрэлхийл. Түүний Сүнс таны дотор байгаа, Тэр таны амьдралын бүх л зүйлд оролцохдоо баяртай байдаг. Та өнөөдөр юу ч хийж, хаашаа ч явж байсан хамаагүй Тэр таныг хөтлөхийг Түүнээс хүлээн найд.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Бурхан үргэлж тантай хамт бөгөөд өнөөдөр таны хийж буй бүх зүйлд ч таныг хөтлөх болно.