
Есүс Христ (үргэлж) өчигдөр, өнөөдөр ч (тийм ээ) бас мөнхөд (бүх цаг үед) хэвээрээ. — ЕВРЕЙ 13:8
Бид Есүст хайртай байдгийн гол шалтгаан юу вэ? Энэ асуултанд олон хариулт байдаг. Тэр бидний төлөө загалмай дээр амиа өгснөөр бид гэмийн шийтгэл авахгүй болсон бөгөөд Тэр гурав дахь өдрөө үхлээс дахин амилсан гэдэг нь чухал юм. Бид Түүнтэй өдөр бүр харилцаж байхдаа Түүний хэзээ ч хувирашгүй зан чанарыг олж хардаг учраас Түүнд талархах хэрэгтэй зүйлийн нэг нь энэ юм. Тэр өөрчлөгдөх хэрэгтэй зүйлсийг өөрчилдөг боловч Өөрөө харин хэзээ ч өөрчлөгдөггүй юм.
Бид ч бас ийм байх хэрэгтэй гэхдээ эхлээд бид өөрсдийн сэтгэл хөдлөлөө удирдаж сурах ёстой. Сэтгэл хөдлөлөө удирдаж сурахын тулд өөрсдийн сэтгэл санааны байдалд тулгуурлах биш харин Ариун сүнсээр удирдуулах юм. Гэхдээ үүнийг хийх нь энгийн амар биш юм.
Бидний сэтгэл хөдлөл амархан засагдахгүй ба бид өөрсдөө удирдаж сурах хэрэгтэй. Бурхан биднийг тэнцвэртэй удирдахад тусалдаг. Бид сэтгэл хөдлөлгүй дүйнгэ болно гэсэн үг биш юм. Бурхан бидний амьдралд баяр хөөр нэмэх сэтгэл хөдлөлүүд өгдөг. Бид Түүгээр удирдуулдаг шиг Ариун сүнсний хүчээр өөрсдийгөө удирдуулах хэрэгтэй юм.
Бурхан биднийг ямар ч нөхцөл байдалд байсан цаг үргэлж өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Тэр бол ямар ч үед үргэлж хэвээрээ байдаг.