Тэр [төрөл бүрийн бэлгүүд, Тэр Өөрөө томилж, тэд нарыг бидэнд өгч], заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээ тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгосон нь ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж, – Ефес 4:11-12
Бурханы бидэнтэй ярьдаг арга замуудын нэг бол хүмүүсээр дамжуулж ярих явдал юм. Заримдаа тэдгээр хүмүүс нь бидний найз нөхөд, гэр бүлийн гишүүд, мөн Тэр бидний амьдралд оруулж ирсэн пасторууд, багш нар, сайн мэдээг түгээгчид, элч нар болон эш үзүүлэгч нар байдаг. Өнөөдрийн эшлэлд хэлсний дагуу “ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэх”-ийн төлөө тэдгээр хүмүүсийг онцгойлон итгэгч нарт тусалж, тэднийг босгон байгуулахын тулд Бурхан тэдэнд бэлгүүдийг өгдөг юм.
Бурханы надад өгсөн бэлгүүдийн бас нэг нь Түүний Үгийг заах явдал юм. Энэхүү зааж сургах бэлэг нь миний амьдралд агуу ивээлийг авчирсаар байдаг ч гэсэн Бурхан бусдын төлөө үүнийг миний дотор байрлуулсан юм. Зарим хүмүүс ямар нэгэн шалтгааны улмаас надад дургүй, миний заах арга байдалд дургүйцэж, Бурхан намайг энэхүү үйлчлэлд дуудсан гэдэгт итгэдэггүй юм. Тэд ийнхүү үйлдэх үедээ, тэдний амьдралд надаар дамжуулан хийх биш, Түүний Өөрийнх нь бэлэг надаар дамжин урсан гарах байдлаар хийгдэх Ариун Сүнсний ажлыг бөхөөдөг юм.
Надад үнэн зүйл нь үйлчлэлийг хийдэг бусад хүмүүсийн хувьд ч бас үнэн байдаг. Бурхан тэд нарын дотор үнэ цэнэтэй бэлгүүдийг байрлуулсан бөгөөд зарим хүн тэдгээр бэлгүүдэд зүрх сэтгэлээ нээж, нөгөө хэсэг нь нээхгүй байх болно. Бид Бурханы Үгийг төрөл бүрийн хүмүүсээс хүлээн авч сурах хэрэгтэй. Бурхан ашиглахын тулд сонгож буй саванд бид анхаарлаа хэтэрхий их хандуулж, тэрхүү саваар дамжуулан Тэр юу өгөхийг хүсэж байгаад нь анхаарлаа хандуулаагүй үедээ л бид алдаа хийдэг.
Түүний сонгосон хэн нэгнээр дамжин Бурхан тантай ярихыг нь Түүнд зөвшөөр. Бурханы үгийг танд хэлэхийн тулд Өөрийнх нь илгээсэн хэн нэгнийг голох байдлаар Түүний үгийг бүү эсэргүүц.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Танд ач тусаа өгөхийн тулд Бурханы илгээсэн төрөл бүрийн хүмүүст, Түүний тэдэнд өгсөн бэлгүүдэд нь баярлаж сур.