Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар хувцасла. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг. — 1 Петр 5:5
Петр 5:5-д Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг гэж хэлжээ. Мөн өөрийгөө өөрийнхөө хүчээр тодорсон гэж боддог ямар ч эрэгтэй эсвэл эмэгтэй гэнэтийн сэхээрэл авах цаг нь айсуй гэж хэлж болно. Учир нь Есүс «Надаас [Надтай холбогдох амин холбоогоо тасалбал] салангид байвал та нар юу ч хийж чадахгүй» гэж хэлсэн (Иохан 15:5).
Бид бардам амьдарч, Бурхангүйгээр ололт амжилтад хүрэх гэж чармайх үедээ дайсны маш олон дайралтад өөрийгөө нээлттэй болгодог. Харин даруу байдал бол биднийг хамгаалахын тулд Бурханы тусламжийг амьдралд маань татан авчирдаг хүчин зүйл билээ. «Бурхан минь, би юу хийхээ мэдэхгүй байна. Би зөвхөн Танд итгэж байна.» гэж өөрийгөө даруу болгосон тохиолдолд Бурхан танд тусална.
Биднийг Түүнд найдаж, Түүнийг түшиж тулалгүйгээр аливаа зүйлд амжилт олохыг Бурхан зөвшөөрөхгүй. Харин бид өөрсдийгөө Түүний хүчит мутрын дор даруу байлгаваас зохистой цагт Тэр биднийг өргөмжлөх болно (1 Петр 5:6). Зохистой цаг бол Бурханы цаг юм. Энэ нь бид өөрсдийгөө бэлэн болсон гэдгийг мэдэх бус, харин Бурхан биднийг бэлэн болсныг мэддэг цагийг хэлнэ. Бид энэ үнэнийг хэдий чинээ хурдан ойлгож, хүлээн авна Бурхан Өөрийнхөө төлөвлөгөөг бидний амьдралд төдий чинээ хурдан хэрэгжүүлэх юм.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Та зохистой цагт намайг өргөмжилнө гэдгийг би ухаарч, Таны өмнө өөрийгөө даруу болгож байна. Би өөрийнхөөрөө зүтгээд амжилтанд хүрч чадахгүй. Надад Таны туслалцаа хэрэгтэй байна.