
Та нар Миний дотор [Надтай нягт холбоотой байх], Миний үгс та нарын дотор байваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно. – Иохан 15:7
Өнөөдрийн эшлэл нь хэрэв бид Христийн дотор байвал өөрсдийн хүссэн ямар ч “хүсэл”ээ гуйж болох бөгөөд тэр нь бидний төлөө биелэх болно гэж бидэнд хэлдэг. Энэ нь боломжтой болох цорын ганц зам бол бид Түүн дотор төлөвших тусмаа өөрсдийн хүслээ Бурханы хүсэлтэй нэгтгэх явдал юм.
Жинхэнэ итгэгч бүрийн зорилго нь Бурхантай нэг болох явдал юм. Энэ нь бид нар дахин төрөх үед бидний сүнсэнд тохиолддог. Бид үргэлжлүүлэн өсөж, Түүн дотор төлөвших тусам энэ нь бидний бодол санаанд, хүсэлд, сэтгэлийн хөдөлгөөнд тохиолддог. Бид ингэх тусмаа бидний хүсэл, Түүний хүсэл болдог бөгөөд бид тэдгээрийг дагахад аюулгүй болдог.
Бидний үйлчлэлийн төлөөх Дэйв, бид хоёрын дуудлага бол үүний нэг сайн жишээ билээ. Бидэнд зориулсан Бурханы хүсэл бол хүмүүст туслахын тулд бидэнд өгөгдсөн Түүний бэлгүүдийг ашиглах замаар өөрсдийн үйлчлэлтэй байж, бусдад туслах явдал, мөн бидний зүрхний хүсэл байсаар ирсэн билээ. Хэрэв үйлчлэлийн төлөөх бидний хүсэл нь Бурханаас өгөгдөөгүй байсан бол бид нар маш олон жилийн турш амралтын өдөр болгоноор аялан явж, зочид буудалд байрлаж, гэр бүлээсээ хол өнгөрөөхгүй байх байсан юм. Тэр бидний дотор үйлчлэх маш хүчтэй хүслийг бат суулгасан тул Түүний хүслийг гүйцэлдүүлэхийн тулд бид шаардлагатай гэсэн ямар ч золиосыг гаргахдаа, бидний эсрэг ирэх аливаа бэрхшээлийг даван туулахдаа бэлэн байдаг юм.
Бурханы дотор байх гэдэг нь Түүнтэй “хамтдаа байна”, Түүнтэй хамт цагийг өнгөрүүлнэ, Түүний оршихуйд амьдарна, бидний зүрх сэтгэлд өгсөн Түүний хүслүүдийг асарч хамгаална гэсэн утгатай. Яагаад гэвэл тэр нь бидэнд зориулсан Түүний хүсэл билээ. Тэр бидэнтэй ярьж, зүрх сэтгэлд минь хүслүүдийг өгдөг тул Түүний бидэнд өгөхийг хүсэж байгаа тэдгээр зүйлүүдийн талаар бид залбиран гуйж болно. Хэрэв бидний хүсэл нь Түүний хүсэл байж, мөн бид Түүн дотор байвал, Тэр бид нарт зүрхний маань хүслүүдийг өгөх тал дээр итгэмжтэй хандах болно.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Өнөөдөр Бурхантай “хамтдаа бай”. Тэр бол агуу найз чинь билээ.