Бурхан Залбирлаар Дамжуулан Хүмүүсийг Өөрчилдөг

Бурхан Залбирлаар Дамжуулан Хүмүүсийг Өөрчилдөг

Тиймээс бүх хүний төлөө гуйлт, залбирал, зуучлан залбирал хийгээд талархал өргө гэж юуны өмнө чамайг ятгая. — 1 ТИМОТ 2:1

Гэтлэл 32-т Мосэ Израйлийн хүүхдүүдийн өмнөөс Бурханы уур хилэн тэднийг устгахаас хамгаалж, зуучлан залбирсан. Энэ жишээ нь: бид чин сэтгэлээсээ залбирснаар нөхцөл байдлыг өөрчилж болохыг харуулж байна.

Бидэнд хүнийг өгөөмөр болгооч эсвэл тэднийг боломжтой бол өөрчилж, тэдний төлөө ажлаа хийгээч гэж Бурханд залбирах үе гардаг.

Есүс Гэтсэмэн цэцэрлэгт Дагалдагчиддаа “сэргэг байж, залбир” гэж хэлсэн. (Матай 26:4) Бид бие биенээ шүүж, шүүмжлэхийн оронд бие биенийхээ төлөө залбирах боломжтой. Бурхан биднийг хүмүүстэй асуудалтай болох биш, харин хэрэгцээтэй бүхнийх нь хариулт болоосой гэж хүсдэг. Бид бол ваарчин биш гэдгийг сана. Бурхан бол ваарчин, бид хүмүүсийг засаж чадахгүй. Бид хүмүүсийг өөрчилж чадахгүй ч, харин бид залбирч Бурхан хэрхэн ажлаа хийхийг нь харж болно.

Хүмүүс өөрсдийн буруу сонголтоосоо болоод шархалсан үедээ үнэнийг олж харахгүй сохор болдог. Бид тэдний нүдийг нээж, үнэнийг олж хараад чөлөөлөгдөөсэй гэж залбирах хэрэгтэй. Хүмүүсийг шархалсан үед нь Бурхан тэдний амьдралд оролцох хэрэгтэй байдаг бөгөөд тэд өөрсдөө Бурханыг яаж дуудахаа мэдэхгүй байгаа үед нь бид Бурхан болон тэдний хооронд зуучлагч болон тэдний төлөө залбирах хэрэгтэй.


Биднийг залбирч байхад Бурхан ажлаа хийж байдаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon