Бурхан надад хайртай гэсэн бодолтой бай

Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас (ундаран) ирдэг. Хайрладаг (нөхөрөө) хүн бүр Бурханаас (мэндэлсэн) төрсөн бөгөөд (илүүтэйгээр) Бурханыг (Түүний тухай илүү сайн, илүү тодорхой мэдлэг олж авах, таньж мэдэх) таньдаг. — 1 ИОХАН 4:7

Бид Бурханы хувирашгүй хайрыг илүү их тунгаан бодох тусам амьдралдаа илүү ихээр энэ хайрыг амсах болно. Бурханы таны төлөө гэсэн хайрыг та ухамсарлаж, амьдралдаа хүлээж аваарай гэж би таныг ятгамаар байна. Паул Эфэс 3 дээр хүмүүс Бурханы хайрыг амьдралдаа амсаасай гэж залбирч байсан. Бурханы хэзээ ч хувирашгүй, дуусашгүй хайрыг амьдралдаа амсаж амьдраасай гэж Бурхан хүсдэг.

Би Түүний хайрыг Бичээсээс судалж сурснаар Бурханы хайранд илүү анхаардаг болсон. Би энэ хайрыг тунгаан бодож, амаараа тунхагладаг. Би үүнийг олон сар хийсэн, тэгснээр Бурханы хувирашгүй хайр миний амьдралд илүү ихээр бодитоор харагдаж байсан. Танд ч бас адил зүйл тохиолдох болно. Та Бурханы Үгийг судалж, Аавын хайрын амлалтуудыг хүлээн авснаар, та хайрлагдсан гэсэн амьдралаар амьдарч, амьдрал тань өөрчлөгдөх болно. Ийм маягаар бодоод үзээрэй. Таны амьдралд хайрлагдаагүй байсан ганц ч мөч байхгүй.


Та бол хайрлагдсан!

 

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon