Бурхан тантай ярьж байна

Бурхан тантай ярьж байна

Харин үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана. Тэр Өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ. — Иохан 16:13

Хэдийгээр энэ нь мэдээжийн хэрэг ч гэсэн Бурхан үнэхээр хүмүүстэй ярьдаг эсэхэд эргэлздэг олон хүн байгаа. Та үүний талаар эргэлздэг байсан уу? Ер нь Бурхан надтай ярих юм болов уу гэж өөрөөсөө асуух үе танд байв уу? Хариу нь «тийм» гэдгийг мэдвэл та баяр хөөртэй байх болно.

Газар дээр байх хугаацааныхаа төгсгөлд Есүс дагалдагч нартаа «Та нарт хэлэх зүйл олон байгаа ч та нар эдгээрийг одоо даахгүй. Харин үнэний Сүнс (Үнэнийг дамжуулж өгдөг) болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн рүү (бүрэн бүтэн Үнэн) удирдана (Иохан16:12–13)» гэж хэлсэн.

Есүс эдгээр үгсийг Өөртэй нь гурван жилийг хамт өнгөрүүлсэн эрчүүдэд хэлсэн. Мөн тэдэнд зааж сургах зүйл зөндөө их байсан. Энэ нь санаанд оромгүй хачин ч юм байсан. Учир нь хэрэв Есүс надтай гурван жилийн турш өдөр шөнөгүй хамт байсан бол би мэдэж болох бүхнийг л мэдээд авах байсан гэж бодогдмоор.

Харин Есүст хэлэх зүйл үргэлж байдаг. Яагаад гэвэл Тэр бидэнд тулгардаг шинэ нөхцөл байдлаас үргэлж биднийг удирдаж гаргахыг хүсдэг.

Тийм л учраас Тэр бидний өмнө биет байдлаараа зогсоогүй ч Бурханы хэлснийг сонсох боломжтой байлгахын тулд бидэнд Ариун Сүнс өгсөн.

Христ ба Ариун Сүнсээр дамжуулан Бурхан тантай өдөр бүр ярихыг хүснэ. Танд хадгалж байгаа сайн зүйлс рүүгээ алхам алхмаар Тэр таныг удирдан аваачихыг хүсдэг.

Эцэг Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнсийг өгнө (Лук11:13). Би та бүхэнд дахин нухацтай хэлмээр байна. Хүн бүр Бурханыг сонсож, өдөр бүр Ариун Сүнсээр удирдуулах боломжтой. Та сонсож байна уу?

Залбирлын эхлэл

Бурхан минь, би Ариун Сүнсээр удирдуулахын төлөө гуйж байна. Таныг надтай ярьдаг гэдэгт би итгэж, Таны юу хэлэхийг мэдмээр байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon