
Ухаардаг, (ухаалгаар ойлгож, ялгаж танихүй) Бурханыг эрэн хайдаг нь ч алга. — РОМ 3:11
Бурханыг илүү ойр дотно дагаж амьдрахыг хүсэж байгаа хүн өөртэй нь адил биш байгаа хүмүүсийг ойлгодоггүй. Итгэлгүй хүмүүс, итгэлтэй хүмүүсийг ойлгодоггүй!
Бурханд өөрсдийгөө бүрэн зориулахад биднийг сайн ойлгохгүй хүмүүс байсаар байдаг. Есүсийн тухай юу ч мэдэхгүй хүмүүс ч байгаа. Түүний амьдрал, Түүний гэр бүлийн тухай ч мэдэхгүй хүмүүс байгаа.
Бид энэ дэлхийг биш, Бурханыг дагахаар шийдэхэд бусад хүмүүс юу гэж хэлж, хийх нь бидэнд хамаагүй байдаг бөгөөд тэд биднийг буруугаар ойлгож, эсэргүүцдэг. Иймэрхүү зүйл шархлуулдаг ч, Есүс таныг үгүйсгэдэггүй гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.
Та Бурханыг дуулгавартай дагаснаар эргэн тойрныхоо хүмүүсийн хийж байгаа зүйлээс өөр зүйл хийж эхэлдэг нь тэдэнтэй тохирдоггүй. Танд магадгүй тусгаарлагдсан юм шиг мэдрэмж төрж болох ч Бурхан таныг шагнах болно гэдгийг үргэлж сана. Тэр танд хайртай, бусад хүмүүс танд “Чи чинь яачихаад байгаа юм бэ?” гэж хэлж байхад Бурхан “Чамд ямар ч буруу байхгүй. Чи бол Минийх тиймээс Би чамаар бахархаж байна” гэж хэлдэг.
Бүх бодлоороо Бурхантай хамт бай, хэн ч таныг ойлгохгүй байсан ч Тэр таныг ойлгож, дэмжсээр байх болно гэж хэлсэн. Есүс таныг ойлгодог, энэ л хангалттай.