Бурхан Таныг Халамжилдаг

Бурхан Таныг Халамжилдаг

Тэр та нарт санаа тавьдаг учраас (таны зовнил, гутрал, бодлогоширол бүхнийг) бүх зовнилоо Түүнд хая. — 1 Петр 5:7

Санаа зоволт, сэтгэлийн түгшүүр нь хүний амьдралд ямар ч эерэг нөлөө үзүүлдэггүй хийгээд ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Энэ нь бидний эрүүл мэндэд сайн биш бөгөөд Бурханы үгэн дотор өсөхөд саад болдог.

Бурханы үгийг бидний зүрх сэтгэлээс хулгайлах Сатаны нэг арга нь санаа зоволт юм. Библид биднийг Бурханаас холдуулдаггүй зүйл бол залбирал гэж хэлдэг. Бид өөрсдийнхөө асуудлыг шийдэж чадахгүй, тийм чадвар бидэнд байхгүй. Бид Бурханы бүтээл учраас Түүнээс хамааралтай. Тиймээс бид бүх зүйлээ Түүнд даатгаж, Түүнээс тусламж авах хэрэгтэй.

Бид өөрсдөө амьдралаа авч явах нь ухаалаг биш юм. Та өөрийгөө авч явж чадна гэж байгаа нь бардамнал юм. Бид өөрсдийн асуудлыг шийдэж чадна гэж бодож байгаа маань Эзэн надад хэрэггүй гэж байгаатай адил юм.

Бид Бурхантай ойр байснаар өөрсдийнхөө даруу байдлыг харуулж байгаа юм. Санаа зоволт, сэтгэлийн түгшүүртэй байдал нь Бурхантай ойр байхад илэрдэг зүйлс биш юм.

Санаа зовж байгаа бүх зүйлийнхээ төлөө залбир. Тэгснээр амьдрал илүү сэтгэл хангалуун байх болно.


Санаа зоволт яг л бүүвэйлдэг сандалтай адилхан бөгөөд таныг завгүй, хий дэмий байлгадаг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon