Бурхан таныг үгүйсгэдэггүй

Бурхан таныг үгүйсгэдэггүй

Эцэг, эх минь намайг орхиход, Эзэн харин намайг (өөрийн хүү мэт өргөн) авна. — ДУУЛАЛ 27:10

Бид үгүйсгэгдэх гэж биш, харин хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бүтээгдсэн. Үгүйсгэгдэнэ гэдэг бол ямар ч үнэ цэнэгүй, хүсээгүй учраас хаях гэсэн утгатай үг бөгөөд Бурхан үүний эсрэг байдаг. Тэр таныг Өөр лүүгээ ойртуулж, өндөрөөр үнэлдэг. Бурхан Есүсийг илгээж Түүний амиар таныг Бурханд хайрлагдсан, үнэлэгдсэн нэгэн болгосон.

Та өөрийгөө хэрхэн харж байгаагаас болоод танд өөрийгөө үгүйсгэх үндэс тавигдсан байж болно. Сэтгэл санааны шарх болон өөрийгөө үгүйсгэх нь үүнээс үүдэлтэй. Өөрийгөө үгүйсгэх нь хайрлана гэж найддаг хүмүүс болох аав ээж, эхнэр нөхөр зэрэгт их тохиолддог. Үгүйсгэлээ ялан дийлэхэд тийм амар биш, гэхдээ бид Есүс Христийн хайраар дамжуулан ялан дийлэх боломжтой.

Эфэс 3:18 дээр Паул Чуулган Бурханы тэр хайрыг “ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг” мэдээсэй гэж залбирсан. Тэрээр мэдлэгээс илүүтэй хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн.

Таны төлөө гэсэн Бурханы хайрыг сайн олж хар, тэгснээр бусад хүмүүс таныг үгүйсгэж байгаа үгүйсгэлийг та ялан дийлэх болно. Бурхан бидэнд хайртай гэдгээ байнга харуулахыг хүсдэг. Тэр хайраа олон янзаар, байнга л харуулдаг. Таныг өнөөдөр энэ хайрыг олж хараасай гэж хүсэж байна.


Бурханы хайрын гүнзгий илчлэлээр дамжуулан таны дотор байгаа үгүйсгэлийн үндэсийг устгах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon