Бурхан хаана байгаа вэ?

Олдож болох үед нь Эзэнийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун. – Исаиа 55:6

Миний үйлчлэлийн он жилүүдийн туршид “Би яагаад Бурханы оршихуйг мэдрэхгүй байна вэ?” гэж байнга асуудаг байв. Энэ асуултыг өөрөө өөрөөсөө олон удаа асуусан.

Бид Ариун Сүнсэнд таалагдахгүй ямар нэгэн зүйлийг хийх бүрт Тэр биднийг орхин явж, хаядаггүй гэдгийг бид Судраас мэддэг (Еврей 13:5 харах). Үнэнийг хэлэхэд Тэр бидэнтэй хамт байж, асуудлуудаар минь дамжуулан туслахдаа тууштай бөгөөд биднийг ямар ч тусламжгүйгээр орхин явж, хаядаггүй юм.

Ариун Сүнс биднийг хэзээ ч хаядаггүй боловч Тэр заримдаа “нуугддаг”. Заримдаа Бурхан өөрсдийн хүүхдүүдтэйгээ нуугдаж тоглодог гэж би хэлэх дуртай. Заримдаа бид Түүнийг үнэхээр санаж, эрэлхийлж эхлэх хүртэл, Тэр биднээс нуугддаг юм. Бид Түүнийг хайвал Түүнийг олох болно гэж Тэр амладаг (1 Шастир 28:9; Иеремиа 29:13 харах).

Түүний Үгэнд Түүнийг эрэлхийл, Түүний царайг, хүслийг, бидний амьдралд зориулсан зорилгыг эрэлхийл гэж Бурхан бидэнд дахин дахин хэлдэг. Эрэлхийл гэдэг нь та өөрийнхөө бүх л хүч чадлаараа хүс, мөшгө, араас нь яв гэсэн утгатай байдаг. Түүнийг эртхэн, чин сэтгэлээсээ, хичээнгүйлэн хай гэж бидэнд бас хэлсэн байдаг. Хэрэв бид Бурханыг эрэлхийлэхгүй бол урам хугарсан амьдралаар амьдрах болно. Бурханыг эрэлхийлнэ гэдгийг Тэр биднээр хийлгэхийг хүсдэг бөгөөд үйлд гэж бидэнд зааварладаг. Энэ нь Түүнтэй алхах бидний алхааны цөм нь бөгөөд сүнсний өсөлтөнд маань амин чухал байдаг. Тэр танд хичнээн чухал болохыг, Түүнгүйгээр та юуг ч хийж чадахгүй гэдгээ Бурханд хэл.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Өнөөдөр ба өдөр бүр таны амьдралын бүхий л хэсэгт, мөн нарийн нандин зүйлд чинь ч гэсэн Түүнийг оролцохыг урьж, Бурханд хүндэтгэлийг үзүүл.  

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon