
[Хувиршгүй] Зөвтийн (зөвт нэгний, Түүний баруун гар талд байгаа нэгний) залбирлыг Тэр сонсоно. – Сургаалт Үгс 15:29
Өнөөдрийн эшлэлд бид Түүнтэй хамт алхахдаа итгэмжит байдлыг эрэлхийлбэл Тэр бидний залбирлыг сонсох болно гэж Бурхан амладаг. “Хувиршгүй зөвт” гэдэг нь ямар утгатай вэ? Үүнийг энгийнээр, хамгийн дөт байдлаар тодорхойлъё гэвэл гуйвж, дайвахаас татгалздаг нэгнийг хэлдэг гэж би боддог.
Гуйвж, дайвдаг хүн гэдэг нь бусад хүмүүсийн аясаар явдаг, тэр ч байтугай аливаа зүйл тэр чигээрээ зөв биш гэсэн зүгээр тэднийг даган гуйвдаг хүнийг хэлдэг. Гуйвж, дайвдаг хүн нь ямар нэгэн зүйл буруу гэдгийг мэдсэн ч гэсэн тухайн зүйлийг хийж, түүнээсээ бултан гарч чадна гэж найдаж байдаг. Бид зүрх сэтгэлдээ мэдсэн хэдий ч гуйвдаг. Хэдийгээр Ариун Сүнсний зөөлөн ятгалга байсан ч ямар нэгэн үгийг хэлэх ёсгүй, тодорхой нэгэн зүйлийг хийх ёсгүй гэдгээ мэдсэн ч хамаагүй бид түүнийг хийдэг. Бид “Бурхан надад юу хийхийг минь хэлж байгаа хэдий ч, би өөрийнхөө хүсэж буй зүйлийг л хийх болно” гэж хэлж байгаа хэрэг юм. Ийм тохиолдолд хэрэв бид хүсэж буй үр дүнгээ харж чадахгүй байгаа бол зөвхөн өөрсдийгөө л буруутгах хэрэгтэй. Бид гуйвж, дайвахаас татгалзаж, бүх л боломжоороо хувиршгүй зөвт байхын тулд хичээнгүйлэн зүтгэвэл Бурхан бидний зүрх сэтгэлийг харж, залбирлуудыг минь сонсож, бидэнд хариулах болно.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Хэрэв та гуйвж дайвахаас татгалзвал Бурханы царайнд инээмсэглэлийг авчрах болно.