Бурхан хэзээ ч өөрчлөгдөхгүй харин та чадна!

Бурхан хэзээ ч өөрчлөгдөхгүй харин та чадна!

«Эзэн Би өөрчлөгдөшгүй. Тиймд Иаковын хөвгүүд ээ, та нар сөнөхгүй». — Малахи 3:6

Хэзээ ч, юу ч өрчлөгдөхгүй… Би дандаа ийм л байх болно… Миний нөхцөл байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй… Тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй… Би хэзээ ч түүн шиг сайн байж чадахгүй… гэх мэт бодол яагаад бидэнд байдаг вэ?

Хэзээ ч өөрлөгдөшгүй цорын ганц нэгэн бол Бурхан. Бусад бүх зүйл өөрчлөгдөх боломжтой.

Гэхдээ таны нөхцөл байдал өөрчлөгдөнө гэсэн найдварыг та огт харж чадахгүй байвал өөрчлөлт ирэхгүй байж мэднэ. Бид сэтгэл санааны хувьд олон хүнд хэцүү зүйлсийг бид тэсэж өнгөрөөсөн. Харин бид найдвараа Бурханд тавьж, бидний хяналтаас гарсан бүх нөхцөл байдлыг харахаа болих юм бол үнэндээ зовж шаналах хэрэг гарахгүй.

Танд сайн мэдээ дуулгая. Хэрэв та баярлах шийдвэр гаргавал амьдралд баярлан баясаж чадна! Гэхдээ ингэхийн тулд та нэг зүйлд үнэхээр итгэх ёстой. Энэ нь Бурхан үргэлж баяр хөөрийг мэдэрдэг байгаасай гэж хүсдэг гэсэн үгэнд итгэх юм. Дараа нь таны бие махбод, оюун санаа, сэтгэл хөдлөл ба сүнсний эрүүл мэндэд нэн чухал энэ баяр хөөрийг та хүлээж авна гэсэн шийдвэр гаргах ёстой.


Залбирлын эхлэл

Бурхан минь, заримдаа миний нөхцөл байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй юм шиг санагддаг. Гэсэн ч Та эдгээрийг өөрчилж, мөн намайг ч гэсэн өөрчилж чадна гэдгийг би мэдлээ. Би Таны баяр хөөрийг хүлээн авч, Таныг миний амьдралыг өөрчилнө гэдэгт итгэхээр шийдэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon