Бурханаас [Түүний зөвшөөрснөөс, Түүний шүүлтээс] гадуурх эрх мэдлүүд гэж үгүй бөгөөд Бурханы тогтоосноор л байгаа тул дээд (иргэний) эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. – Ром 13:1
Эрх мэдлийг хүндэлсэн, түүнд захирагдсан хандлага нь бидний өдөр тутмын амьдралд түгэн тархах хэрэгтэй. Яагаад гэвэл биднийг аюулгүй байлгаж, баяр хөөрийг минь нэмэгдүүлэхийн тулд Бурхан эрх мэдлийг байршуулдаг билээ. Тэр бидэнд сүнсний, бодит амьдралын эрх мэдэлтнүүдийг өгдөг ба хоёуланг нь дуулгавартай дагах нь чухал зүйл юм. Тэр ч бүү хэл хүмүүсийн байрлуулсан тэмдгүүдийг хүртэл бид хүндлэх хэрэгтэй. Хэрэв “Машинаа бүү тавь” гэсэн тэмдэг байвал, тэнд машинаа битгий тавь. Мөн тахир дутуу хүмүүсийн машинд л зориулсан зогсоолууд л үлдсэн бөгөөд та тахир дутуу хүн биш л бол хэдий хол алхах хэрэгтэй болсон ч гэсэн тэдний зогсоолд машинаа битгий тавь! Хэрэв “Бүү Алх” гэсэн улаан гэрэл анивчиж байгаа бол битгий алх. Та яарч байгаа ч гэсэн гарцгүй замаар хөндлөн бүү гар. Хэрэв хурдны замын “Бүү Сөрөн Өнгөр” хэсгийн замаар машинаараа бүү сөрөн өнгөр.
Та магадгүй За за, эдгээр зүйлүүд ч ямар ч өөрчлөлтийг бий болгохгүй. Энэ бүхэн бол бүгд жижиг сажиг л зүйл. Надад хариулт нь хэрэгтэй том асуудлууд бий гэж бодож болох юм. Эрх мэдлийг хүндлэх эсвэл амьдралд минь айхтар том нөлөө үзүүлэхээргүй жижиг мэт санагддаг өдөр тутмын сонголтуудад суралцах хүртлээ бид том асуудлуудаа хадгалсаар л байх болно.
Дөнгөж сая миний дурдсан эрх мэдэлтнүүдийг хүндэлдэггүй зан авирууд нь Бурханы дуу хоолойг сонсоход бидэнд саад болдог. Учир нь Бурхан Өөрөө эрх мэдлийг бидний амьдралд байршуулж, өөрийг нь хүндэтгэхийг биднээс хүсэж байдаг. Бид өөрсдийн эргэн тойронд байгаа эрх мэдлийг хүндэтгэвэл Түүнийг хүндэтгэж буй хэрэг билээ.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Жижиг зүйлүүд дээр ч Бурханыг дуулгавартай дагахдаа үнэхээр анхаарлаа хандуул, тэдгээр зүйлүүд амьдралд чинь маш их өөрчлөлтийг авчрах болно.