Тиймээс бүх хүний төлөө гуйлт, залбирал, зуучлан залбирал хийгээд талархал өргө гэж юуны өмнө чамайг ятгая. — 1 ТИМОТ 2:1
Хайрлах болон хүлээж авах бол энэ дэлхийн бүх хүмүүст байдаг хэрэгцээ. Бидний амьдралд байгаа бүх хүмүүст энэ хэрэгцээ байгаа. Бид хүмүүсийг өөрсөд шигээ байлгаж, өөрдийнхөө дураар, дуртайгаар хийлгэх гэвэл бид үнэхээр харилцааны асуудалтай болно.
Хэдэн жилийн өмнө би нөхрийгөө өөрчлөх гэж хичээсэн, гэтэл яг үнэндээ бол Дэйв бас хүүүхдүүд маань бүгдээрээ өөр өөр. Маш их сэтгэлээр унасан жилүүд байсан, яагаад гэвэл би хичээсэн ч ямар ч үр дүн гараагүй. Хайртай хүмүүстээ туслах гэсэн оролдлого маань бүтэлгүйтсэн. Би байдлыг улам хүндрүүлж байсан.
Хүмүүс бидэнд өөрийн гэсэн эрх чөлөө, зай талбай хэрэгтэй, бид тийм байхаар л бүтээгдсэн. Бид бүх хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Бид хүмүүсийг хайрлагдсан эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн байхын тулд өөрчлөгдөх хэрэгтэй гэж тэдэнд хэлж болохгүй.
Бид бусад хүмүүсийн хийж байгаа гэм нүглийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг биш юм. Бид бусад хүмүүс өөр байгаад нь тэднийг дарамтлах биш харин залбирах хэрэгтэй. Бид бусдыг хайрлаж, тэдний төлөө залбирснаар Бурхан ажлаа хийх болно. Өөрчлөлт дотроосоо байх хэрэгтэй. Бурхан л зөвхөн зүрх сэтгэлийн гүнээс өөрчлөлт хийдэг.
Үглэх нь өөрчлөлт авчирдаггүй. Зөвхөн залбирал болон Бурханы хайр л бүгдийг өөрчлөх болно.