Бусдад хайраар ярьж өгөх

Тааламжит үгс зөгийн балтай сархинаг мэт. Сэтгэлд бурам, ясанд эм буюу. — СУРГААЛТ ҮГС 16:24

Бидний бусдыг хайрлахын тулд суралцах чухал зүйл бол тэдэнтэй хайрын дотно үгсээр ярих юм. Бид урамын үгээр ярьснаар өөрчлөлт авчирдаг! Хүмүүс өөрсдөд нь итгээсэй гэж хүсдэг. Тэд хүмүүсийн буруу хэлсэн үгнээс болоод шархалсан байдаг учраас эдгээх зөв үгийг тэдэнд хэлэх хэрэгтэй.

Бид эргэн тойрныхоо хүмүүсийн алдаа, сул тал, буруу зүйлийг олж харахад амархан байдаг. Бидний бие махбодын гаргадаг төрөлхийн араншин юм. Гэхдээ эргэн тойрны хүмүүсийн нөхцөл байдлыг хараад, алдаа дутагдалыг нь хэллээ гээд амь авчирдаггүй. Библийн Ром номын 12:21 дээр бид мууг сайнаар ялан дийлдэг гэж хэлдэг.

Бурханд ойртох тусам илүү эерэгээр ярьж, урамын үгсийг хэлдэг болно. Бурхан бол эерэг учраас бид Түүнтэй хамт байснаар Түүнтэй адилхан болоход суралцдаг. (Амос 3:3)

Хүнээс буруу зүйлийг нь олж харахад амархан, гэхдээ хайр байвал бусдын бурууг эхэлж хардаггүй. 1 Петр 4:8 дээр “Юуны өмнө, бие биенээ байнга хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг (бусдад гомдоллохгүй харин уучилдаг) халхалдаг” гэж хэлдэг.


Хүмүүсийн сайнд итгэж, тэднийг барьж байгуулахын тулд хэлж байгаа үгсээрээ хайраа харуулцгаая.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon