Бусдыг Уучил

Бусдыг Уучил

Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч (тэвчээрлэн, ойлгож, хайрлаж) аядуу зөөлөн сэтгэлээр ханд. — ЕФЕС 4:32

Хүний өвчний 75 хувь нь сэтгэл санааны асуудлаас болдог гэсэн судалгаа байдгийг нь би нэг удаа сонсож байсан. Хүмүүсийг сэтгэл санаагаар өвчлүүлдэг хамгийн том зүйл нь гэм нүгэлтэй гэж өөрийгөө буруутгах юм. Тийм хүмүүс өөрийгөө амрааж, баярлаж чаддаггүй. Учир нь тэд өөрсдийгөө сайхан цагийг өнгөрөөх ёсгүй хүн гэж боддог. Тийм болохоор үргэлж харамсал, гуниг дунд амьдардаг. Иймэрхүү байдал нь тэднийг өвчин тусахад хүргэдэг.

Бид бүгд дотроо түгжээтэй мэт байгаагийн хоёр шалтгаан нь бусад хүмүүсийн хийсэн сөрөг үйлдэл болон бидний хийсэн гэмтэй буруу үйлдлүүд юм. Бидэнд бусдын хийсэн буруу үйлдлийг даван гарахад хэцүү байдаг шиг өөрсдийнхөө хийсэн алдаатай зүйлийг ч мартахад мөн хэцүү байдаг.

Миний амьдралд үзэн ядалт, өөрийгөө өрөвдөх, намайг шархлуулсан хүмүүст дургүй хорсох эсвэл Бурханы замаар явж уучлах гэсэн хоёр сонголт байсан. Та нарт ч бас адилхан ийм сонголт хийх нөхцөл байдал байж болох юм. Би таныг хүмүүсийг уучилж, Бурханы уучлалыг аваасай гэж хүсэн залбирмаар байна. Тэгснээр та эрүүл, баяр хөөртэй нэгэн болох болно.


Бурханы арга зам бол уучлал юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon