Бусдыг хайрлаж чадахын тулд өөрийгөө хайрла

Бусдыг хайрлаж чадахын тулд өөрийгөө хайрла

«Чи хөршөө өөрийн адил хайрла»… — Марк 12:31

Өөртөө дургүй бол амьдралаас таашаал авах үнэхээр хэцүү. Өөрийгөө таалдаггүй, байгаагаар нь хүлээн зөвшөөрч сураагүй хүмүүст бусдыг хүлээн зөвшөөрч, тэдэнтэй тохирч амьдрахад илүү хүндрэлтэй байх талтай.

Бусадтай харилцахад тулгардаг асуудлууд маань миний өөртөө хандах асуудал дээр «үндэслэсэн» гэдгийг Бурханы үгээс олж мэдэх хүртлээ би олон жилийг хүмүүстэй таарамж муутай харилцаж өнгөрүүлсэн. Би өөртөө дургүй байв!

Сайн мод сайн үр жимс гаргадаг, харин муу модноос ялзарсан үр жимс гарна гэж Библи өгүүлдэг. Үүний адил бидний амьдралаас гарах «үр жимс» нь бидний дотор буй «үндэс»-тэй холбоотой. Хэрэв та ичгүүр, буруутгал, өөртөө итгэлгүй байдал, гологдол, хайргүйдэл гэх зэргээр үндэслэж байвал таны харилцааны үр жимс муу байх болно.

Хэдий тийм боловч таныг гэсэн Бурханы болзолгүй хайрын илэрхийллийг та нэгэнт хүлээн авч, өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрч эхэлсэн бол яваандаа таны шинэ үндэс сайн үр жимс ургуулах бөгөөд таны олон харилцаа цэцэглэн хөгжих болно.

Та ямар үндэстэй мод вэ? Өнөөдөр өөрийнхөө зүрхийг шалгаж үз. Та өөрийгөө болон бусдыг чин сэтгэлээс хайрлаж чаддаг болохын тулд Бурханы хайрын хөрсөнд таныг бат суулгаж өгөхийг Түүнээс гуйн залбир. Өнөөдөр Түүний дотор үндэслэсэн гэдэгтээ итгэлтэй бай.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би Таны хайр дотор үндэслэгдэхийг хүсэж байна. Таны хайргүйгээр би өөрийгөө болон бусдыг хайрлаж чадахгүй нь. Иймээс өнөөдөр би Таны хайрыг хүлээн авч байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon