Бусдыг эхэнд тавих

Бусдыг эхэнд тавих

Надад нигүүлслээр би та нарын хүн нэг бүрд чинь хэлье. Өөрийнхөө талаар (өөрийгөө чухал хэмээн хэтрүүлэн бодохгүй) бодох ёстойгоосоо илүүгээр бүү бод… — РОМ 12:3

Даруу байдал гэдэг нь өөрийгөө бусдаас илүү гэж бодохгүй байх бөгөөд тэгснээр бусад хүмүүсийг хүндэлж, найрсаг хандах болно. Матай 7:12 дээр Есүс найзууд, гэр бүл, хамт ажиллагсад болон найрсаг бус хүмүүстэй бид үргэлж л харилцах учраас тэр хүмүүстэй хэрхэн харилцах тал дээр зааварчилгаа өгсөн.

Есүс “Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л (хамтдаа) хууль ба эш үзүүлэгчид буй”. Энэ бол сайхан амьдрах хамгийн энгийн арга юм. Бурханы сайн бүгдийг амьдралдаа амсахын тулд бид тэдгээр хүмүүсийг өөртөө хэрхэн хандаасай гэж хүсэж байгаа шиг тийм хандлагаар хандах хэрэгтэй юм. Бид эхлээд бусдын хэрэгцээг харж, тэдэнд хэрхэн үйлчилж болох вэ гэдгээ харах хэрэгтэй.

Бидний амьдрал “би” гэсэн хандлагаасаа салбал илүү сайхан байх болно. Өөрийгөө хэт төв болгосноор бусдын хэрэгцээг олж харж чадахгүй бөгөөд бусдад үйлчлэх ивээлээ алдахад хүргэдэг. Бид мэдээж өөрийнхөө хэрэгцээг бүр мөсөн орхиж болохгүй. Гэхдээ бид өөрийнхөө төлөө гүйгээд, зөвхөн өөрийгөө боддог байхаа болих хэрэгтэй.


Та эргэн тойрны хүмүүстээ хайраар, найрсагаар, хүндлэлээр хандвал эргээд тэд танд хэрхэн сайнаар хандаж байгааг хараад та гайхах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon