Бууж өгч болохгүй

Бууж өгч болохгүй

Сэтгэл алдрахгүйгээр (цөхрөх, зүрхшээх, болихгүйгээр) байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр (Есүс) ийм нэг сургаалт зүйрлэл айлдав. — ЛУК 18:1

Юмс хэцүү болж эхлэхэд хүмүүс ухарч эхэлдэг, харин Бурхан биднийг ямар ч хэцүү зүйл байсан урагшилсаар байгаасай гэж хүсдэг. Хэцүү боловч үнэ цэнэтэй. Бид урагшилсаар байвал ялалтанд хүрэх болно.

Есүс Иохан 16:33 дээр “Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа” гэж хэлсэн. Бид хэцүү зүйл туулж байна гээд бууж өгч болохгүй. Есүст итгэснээр тэр бүх асуудлыг даван туулахад туслах бөгөөд бид шагнал авах болно. Бид хэцүү зүйлтэй нүүр тулахаараа л зугтаадаг байж болохгүй, яагаад гэвэл бид Эзэн дотор Түүний агуу хүч дотор, хүчтэй байхаар бүтээгдсэн. Бидэнд даван туулахад хэцүү зүйл байхгүй бол бидэнд итгэл хэрэггүй.

Библи дээр олон удаа бууж өгөөгүй хүмүүсийн тухай гардаг. Зекауа ямар ч байдалд байсан Есүсээс холдоогүй. Мөн цус алддаг өвчтэй байсан эмэгтэй шаргуу байсныхаа төлөө шагнагдсан. Тэд Бурханы тэдэнд өгөх зүйлийг авахын тулд зүтгэж урагшилж байсан.

Бидэнд саад тотгор тохиолдоход айгаад хойшоо ухрахын оронд Бурханаас урам болон хүч авч Түүн рүү урагшлаарай.


Та болимоор санагдах үедээ: “Би бууж өгөхгүй! Бурхан надтай хамт байгаа бөгөөд Тэр намайг хэрэгтэй цагт нь урагшилахад туслах болно” гэж тунхаглаж бай!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon