Бүхий л Цаг Мөчид

Бүхий л Цаг Мөчид

Би Эзэнийг цаг үргэлж магтана. Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно. — ДУУЛАЛ 34:1

Бурханд итгэнэ гэдэг бол цаг үргэлж итгэлийн амьдралаар амьдарч, амьдралдаа хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм. Бурханы тусламжтайгаар бид итгэлээс итгэлд хүрэн амьдарч, амьдралд хэцүү зүйл, сайхан зүйл тохиолдсон ч Эзэнд итгэж сурах юм. Бүх зүйлс сайн байхад Бурханд итгэх амархан, харин байдал хэцүү байгаа үед Бурханд итгэж, яаж хандах тал дээр өөрийгөө харуулах цаг юм.

Дуулал 34:1 дээр Эзэнийг үргэлжид ерөө гэж хэлдэг. Өөр бас хэд хэдэн эшлэл дээр үргэлж хийж байх хэрэгтэй зүйлүүдийг хэлсэн нь муу нэгнийг үргэлж эсэргүүц, Бурханд байнга итгэ, хүмүүсийг сайхан санагдаад, аятайхан байгаа үедээ биш харин үргэлж хайрла гэж хэлдэг.

Энэ дэлхий дээр байгаа цагт уруу татлага бидний амьралд үргэлж ирдэг, тиймээс бид өөрсдийн зан чанар, үг хэлээ хянадаг байх хэрэгтэй бөгөөд тэгснээр ямар ч нөхцөл байдалд амар тайван, тогтвортой сэтгэлтэй байж чадна. Ийм байснаар бид Бурхантай ойр нөхөрлөж, Ариун сүнс дотор баяр хөөртэй алхах болно.


Та өөрийн бодох бодлоо сонгож болох бөгөөд эргэлзээтэй зүйл болоход “Үгүй, баярлалаа” гэж хэлээд итгэлээ үргэлжлүүлэхэд суралцах хэрэгтэй.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon