
Түүний дүүрнээс (элбэгээр) нь бид бүгдээрээ (бид бүгд өгөгдсөнөө хуваалцсан) нигүүлсэл дээрээ нигүүлслийг (дүүрэнээр) хүлээн авсан. — ИОХАН 1:16
Та бидэнд Ариун сүнс хүч өгч хэрхэн залбирахыг заадаг учраас өнөөдөр бидэнд ялалт байдаг. Тэр биднийг өөрсдөө зүтгэхийн оронд Бурханаас тусламж авахад тусалдаг.
Ариун сүнс бол бидний амьдралд бидэнд хэрэгтэй бүгдийг хамгийн сайнаар нь өгдөг. Түүний өөр үүрэг бол Тайвшруулагч, Зөвлөгч, Туслагч, Зуучлагч, Өмгөөлөгч, Хүчирхэгжүүлэгч, Хамтрагч бөгөөд бүгдийг нь нэгтгээд хэлэх юм бол Тэр бидэнд аль болох ойр байж Бурханы алдарыг бидний амьдралд хэрэгжүүлэхийн тулд ажилласаар байдаг гэж хэлж болно.
Бурхан бидний амьдралын бүх хэсэгт оролцохыг хүсдэг. Тэр үргэлж бидэнтэй хамт байж боломжтой үед нь бидэнд тусалж хүч өгөхийг хүсдэг. Бид болж өгвөл байнга тусламж гуйж байх хэрэгтэй. Бид залбирч гуйдаггүй учраас авдаггүй. (Иаков 4:2) тиймээс залбираад гуй, гуй, гуй. Үргэлжлүүлэн гуйсаар бай тэгвэл та авч таны баяр хөөр дүүрэх болно. (Иохан 16:24)
Бурхан Өөрийн нигүүсэл болон Сүнсээ өгдөг бол бид Түүнээс тусламж гуйж өөрийгөө Түүнд ваар сав шиг өгөх хэрэгтй бөгөөд Тэр ажлаа хийх болно.